Л.Оюун-Эрдэнэ: “Шилэн нам” хэлэлцүүлэг авлигын эсрэг реформын эхлэл болно



Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан “ШИЛЭН НАМ” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Эрх баригч МАН болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөл зэрэг Олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа хурлыг нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, Сар шинийн баярын өмнө 5Ш ажиллагаа явуулах тухайгаа мэдэгдсэн. Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсан энэ өдөр “Шилэн нам” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулж, нийгэм-эдийн засагт нүүрлэсэн авлига, хээл хахууль, системийн авлига, улс төрийн намуудын санжүүжилт зэрэг асуудлыг “шилэн” болгох шаардлага гарч ирж байгааг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ дурдлаа.
Мөн Засгийн газар 5Ш ажиллагааны нэг болох “Шувуу” ажиллагааны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдах явцдаа гадагшаа гараад эх орондоо эргэж ирээгүй хүмүүсийн нэрсийг ирэх долоо хоногт зарлаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах тухайгаа мэдэгдлээ. Энэхүү “Шилэн нам” хэлэлцүүлэг нь авлига ургаж буй хөрсийг орвонгоор нь өөрчлөх реформын эхлэл гэдгээрээ хамгийн чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна хэмээв.

Дараагаар нь "Авлигын индексийн үзүүлэлт ба улс төрийн намуудын ил тод байдал" сэдвээр  "Транпэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал илтгэл тавьж, хэлэлцүүлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 2 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 3 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 3 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 3 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 5 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 5 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 8 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр