Л.Оюун-Эрдэнэ: Тогтолцоогоо өөрчлөхгүй бол төрийн шийдвэр ордонд биш архины ширээний ард гарна



Монгол Улсад улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан “Шилэн нам” эрдэм шинжилгээ, онол практикийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна. Эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Дараагаар нь  "Авлигын индексийн үзүүлэлт ба улс төрийн намуудын ил тод байдал" сэдвээр  "Транпэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал илтгэл тавилаа. Илтгэлтэй холбогдуулан улс төрийн намуудын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн юм.


Сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ                

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх: Өнөөдрийн хэлэлцүүлэгт  МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа нь улс төрийн намууд үгээ хэлэх боломж нээгдэж байна. Сонгуулийн холимог тогтолцооны талаар Л.Оюун-Эрдэнэ дарга ярилаа.  Эрх чөлөөгч хэрэгжүүлэгч нам сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ. Гэхдээ тухайн нам гэмт хэрэгт холбогдсон хүнийг жагсаалтад оруулахгүй байх талаар заалт оруулж өгөх хэрэгтэй. Бүх иргэнийг сонгуулийн санал өгүүлдэг байх заалтыг оруулж өгмөөр байна.


АН-ын дарга Л.Гантөмөр дарга намынхаа авлига авсан гишүүдийн нэрсийг гаргаж зарла

Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа: Авлига бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт. Бид авлигатайгаа олон жил тулалдаж байна. Ардын нам дотор байгаа авлига авсан гишүүдийн жагсаалтыг бүгдийг гаргах хэрэгтэй. АН-ын даргаар шинээр сонгогдсон Л.Гантөмөр дарга намынхаа авлига авсан гишүүдийн нэрсийг гаргаж зарла. Сонгуулиар эрдэм мэдлэгтэй, шударга хүнээ нэр дэвшүүлэх хэрэгтэй.


 Үндсэн  хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байна

ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайх: Улс төр мөнгөнөөс хамааралтай байна гэдэг тусгаар тогтнолд хамаарна. Улс төрийг мөнгөний хамаарлаас гаргах санаачилга идэвхжиж байгаад баяртай байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай байна. Үүнийг дагаад Сонгуулийн тогтолцоо, Улс төрийн намын хуулийг өөрчлөх ёстой.


Төр бүрдэж байгаа процесс бохир мөнгөөр бүрдээд байвал бид цааш явахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Монгол Улс системийн авлигын асуудалтай нүүр тулсныг хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Манай уул уурхайн компани экспортын 93 хувийг бүрдүүлдэг. Хэдхэн уул уурхайн компани,  банкны захирлын ард сонгуулийн санхүүжилт бий болоод 20 гаруй жил боллоо. Тэд сонгуулийн даргаар хууль, шүүхийн байгууллагын томилгоонд өөрсдийн хүнийг оруулдаг.

Үүнийг нэг илэрхийлэл нь “Эрдэнэт”-ийн 49 хувь. Шүүх нь томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадахгүй байна. Энэ бол бодитой кейс. Цаашдаа бид яаж явах вэ. Хэрвээ энэ янзаар явбал цаашдаа Төрийн ордонд шийдвэр гарахгүй. Төрийн ордон тойрсон том байшингуудын дунд, архины ширээний ард шийдвэр гарна.

Сонгуулийн холимог тогтолцоог 50:50 байх реформын шинэчлэл хийхээр ярилцаж байна. Мажаротари тогтолцоо байсан тохиолдолд нутгархаг үзэл байдаг. Мөн иргэдэд “хаалгаар хөөгөөд явуулахаар тооноор оород ирвэл яах вэ” гэсэн болгоомжлол байна.

Төр бүрдэж байгаа процесс бохир мөнгөөр бүрдээд байвал бид цааш явахгүй. Эдийн засаг тэлэх тусам сөргөөр нөлөөлнө хэмээв.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Н.Нягт 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 3 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 3 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 3 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 3 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 5 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 5 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 8 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 9 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 11 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр