Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгана


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмжийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодын дарга, гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.

Зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн хамгийн өндөр хувиар дэмжсэн асуудлын нэг нь ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хяналт шалгах, бие даасан тогтолцоог бий болгох асуудал байсныг Улсын Их Хурлын дарга энэ үеэр онцолсон юм. Ялангуяа санал асуулгад оролцсон иргэдийн төлөөлөл нийгмийн шударга ёс алдагдаж буй талаар саналаа илэрхийлж байсан. Ийм учраас авлига, хээл хахуулийг үндсээр нь таслан зогсоох эрх зүйн шийдлийг боловсруулахыг холбогдох байнгын хороодод чиглэл болголоо. Энэ хүрээнд хяналт шалгалтын бие даасан тогтолцооны талаарх олон улсын туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг судлан холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгахад анхаарч ажиллахыг Хууль зүйн байнгын хорооны даргад тус тус үүрэг болголоо.

Зөвлөлдөх санал асуулгын жижиг бүлгийн хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналд нарийвчилсан чанарын судалгааг хийх нь холбогдох хууль тогтоомжид иргэдийн бодит саналыг тусгахад ихээхэн ач холбогдолтой талаар дурдаж, Зөвлөмжид дурдсан дөрвөн багц асуудлаар ажлын хэсгүүд байгуулахаар тогтлоо. Эдгээр ажлын хэсгүүдэд орж ажиллахыг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд санал болгов. 

Түүнчлэн, зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулсан талаарх тайланг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг даалгав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 1 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 1 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 1 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 1 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 3 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 3 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 7 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 7 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 9 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр