Эрх мэдэлтнүүдэд айдас, эдийн засагт эргэлт авчрах “Үзэсгэлэнт” туулай


-Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт орж ирэх өгөөж дор хаяж гурав дахин өснө-

 

"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн Сар шинийн баяр өргөн дэлгэр болж монгол түмэн ахан дүүс, айл хотлоороо Цагаан сараа амар амгалан, ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн гурван өндөрлөг ард түмэндээ хандан мэндчилгээ уламжилсан. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ хөгжил дэвшлийн төмөр судас болсон стратегийн өндөр ач холбогдол бүхий “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт 900 гаруй км урт төмөр замыг манай Зэвсэгт хүчин, үндэсний 500 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, 10 мянга гаруй инженер, техникийн ажилчин, төмөр замчид, монгол залуусын маань ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадлаа” хэмээн онцолсон. 

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуульдаа 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг үр дүнд хүргэж, эрх зүйн шинэтгэлийг тууштай, эрчимтэй гүйцэтгэж эрчимжүүлэх нь туулай жилийн зорилт байх болно. УИХ улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр 9 багц хууль, нэг бодлогын цогц арга хэмжээг багтаасан 10 реформ, шинэчлэлийг хийх зорилгыг дэвшүүлээд байна” гэж мэдэгдсэн юм. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид цар тахлын хүнд үеийг даван туулж, хил боомт нээгдэж, худалдаа, хөрөнгө оруулалт сэргэж, гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, унаж байсан эдийн засаг 4.5 хувиар өсөж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрсэн” гэж тодотгож байлаа. Эндээс харахад туулай жилд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил эрчимжиж, улс төрийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийгдэж, эдийн засаг өсөх нь гэсэн найдвар олон хүнд төрж байгаа. 

Сүүлийн хоёр жил цар тахал, хөл хорионы дэглэмээс болон Сар шинийн баярыг ёс төдий тэмдэглэсэн монголчуудын золголт өргөн дэлгэр боллоо. Гэхдээ өргөн хэмжээнд тэмдэглэсэн баяр ёслол үнэ өсөхөд нөлөөлж, өрхийн зарлага нэмэгдэж байгааг Үндэсний статитикийн хороо анхааруулж байна. Энэ оны эхний саруудад улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өсчээ. Үүнд, хүнсний бараа, ундаа, ус, архи дарс , тамхины үнэ 8.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 15.6 хувь өссөн байна. Энэ бол саар мэдээ. Тэгвэл одоо Үндэсний статитикийн хорооноос өгсөн сайн мэдээнээс дуулгах нь зүйтэй биз. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д анхаарал хандуулж, онц дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Үүний үр дүнд нүүрсний олборлолт өнгөрсөн нэгдүгээр сард 4.9 дахин өсч, борлуулалт нь 1.5 их наяд давлаа. БНХАУ хилийн хоригоо цуцалснаар дэлхийн зах зээлд зэсийн үнэ сэргэж эхэллээ. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 9000 ам.доллар руу дөхөж явна. Монгол Улс зэсийн том тоглогч болоход тун ойрхон ирсэн. Оюутолгойн орд дэлхийд тавд эрэмбэлэгддэг, Хятадын хажууханд оршдог, зуун жилийн нөөцтэй орд юм. Гүний уурхай ирэх сард ашиглалтад ороход бэлэн болжээ. Оюутолгой гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт орж өгөөжийг дор хаяж гурав дахин өснө гэж тооцоолжээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн 2021 онд “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суусны үр дүнд Монголд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн төдийгүй гүний уурхайн төсөлд шаардлагатай 1.4 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагчид бүрэн хариуцахаар болсон юм. 

Ямартай ч туулай жилд эдийн засаг өсөж, ард иргэдийн амьдралд гэрэл гэгээ гарна гэсэн найдвар олон хүнд байна. Хэдий туулай жил эдийн засагт өнгө, гэрэл нэмж байгаа ч эрх мэдэлтнүүдэд халгаатай байх төлөвтэй. АТГ-аас УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнийг яллагдагчаар татсан гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн 22.5.1 дүгээр зүйл буюу хахууль өгөх гэмт хэрэгт, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхныг Эрүүгийн хуулийн 20.3.3 буюу зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, мөн тус хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, давуу байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, мөн 22.12.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын давуу байдлаа ашигласан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байна. 

Мөн нүүрсний хэрэгт холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан хоёр, аймаг, сумын Засаг дарга хоёр, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, Гаалийн улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын дөрөв, АТҮТ-ийн дөрвөн албан тушаалтан, боомтын захиргааны мэргэжилтэн хоёр, "Эрдэнэс Тавантолгой" компанийн зургаа, "Тавантолгой" төмөр зам компанийн гурав, нэр бүхий хуулийн компанийн 14 албан тушаалтанг яллаглагчаар татсан гэдгээ мэдэгдлээ.Нийслэлийн прокуророос яллан дүгнэлт хүлээж аваад байгаа УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан ямартай ч сайдын ажлаа өгөхөөр хүсэлтээ гаргасан сурагтай. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулах хуультай. Тиймээс УИХ-ын чуулган эхлэнгүүт Т.Аюурсайхан гишүүнийг сайдаас чөлөөлж, яллагдагчаар татагдсан Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах нь. 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг зарлаад байгаа “5Ш” буюу шүүр, шүгэл, шил, шувуу, шилжүүлэн авах, шилэн ажиллагаа ч олон албан тушаалтныг айдаст автуулаад байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр Хууль зүйн сайд мэдээлэл хийж гадаадад оргон зайлсан улстөрчдийн нэрийг зарлаж, паспорт, бичиг баримтыг хүчингүй болгон, олон улсын хуулийн байгууллагуудаар дамжуулан гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг олж ирнэ гэсэн мэдээлэл өвсөнд ассан түймэр шиг дэгдэж, олон хүнд аюулын харанга дэлдэж байна. Эхний мэдээллээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, сайд асан Т.Бадамжунай, Хөдөлмөрийн баатар Н.Дулаанжаргал тэргүүтэй эрхмүүдийг АНУ-аас авчрахаар тохирч чаджээ. Нүүрсний хулгайн хэргээс гадна Хөгжлийн банкны хэрэг ч олны анхаарлыг татаж байна. Улаанбаатар чуулгын байрыг шүүх хурлын танхим болгож яллагдагч, сэжигтэн, гэрч өмгөөлөгч гээд 200 гаруй хүнийг дуудаж ирүүлээд байгаа Хөгжлийн банкны шүүх хурал эхэллээ. Гэвч зээл авсан нь үнэн, авсан зээлээ эргүүлж төлөөгүй нь тодорхой байхад эдгээр гэмт хэрэгтнүүдийг хаалттайгаар шүүх гэж байгааг олон хүн эсэргүүцэж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Т.Доржханд. Тэрбээр хэвлэлийн бага хурал зарлаж, “Шүүх хурлыг нээлттэй хийж, гэмт этгээдүүдэд ял завших боломж олгохгүй байх ёстой” гэсэн байр сууриа өнгөрөгч долоо хоногт илэрхийлсэн. 

Өнгөрч буй долоо хоногт Засгийн газар хуралдлаа. Энэ хурлаас 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласантай холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 14,15-нд зохион байгуулах шийдвэр гаргав. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болгожээ. Ерөнхий сайд Солонгост айлчлах үеэрээ тэнд ажиллаж амьдардаг монголчуудтай уулзаж, монгол сургуулиар зочилж, тэдний санал хүсэлтийг сонссон. Солонгос дахь монголчууд сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсчээ. Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүргийг Ерөнхий сайдын зүгээс холбогдох сайд нарт үүрэг болгосон байна. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж жилдээ нэг сая жуулчин хүлээж авах том зорилго тавиад байгаа.

 Гэвч зочдыг авчрах унааны асуудал тун хүнд байсан. Тэгвэл энэ удаа Зам, тээврийн хөгжлийн яамныхан гадаад харилцаагаа сайжруулж, Грек, Унгар, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар болжээ. Эдгээр хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс дэлхийн агаарын тээврийн зангилаа цэгүүдтэй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бүрэн чөлөөтэй нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдэх юм байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22