Монгол Ардын Нам “Цахим нам” болсноо зарлалаа


Монгол Улсад орчин цагийн улс төрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой энэ долоо хоногт тохиолоо. 300 мянган гишүүнтэй эрх баригч Монгол ардын нам “Эх орончдын өдөр”-өөр цахим шилжилт хийснээ зарлав. “Цахим нам 2.0” системийг нэвтрүүлснээрээ гишүүний сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ нь эрс дээшилж, намын үйл ажиллагаа нь цахимд шилжиж шилэн, ил тод болно гэдгээ мэдэгдлээ. 

МАН 2021 оны арванхоёрдугаар сард болсон 30 дахь Их хурлаараа Монгол Улсад олон намын тогтолцоог хөгжүүлэх зорилгын хүрээнд бусад намуудыг манлайлан ажиллах гишүүн төвтэй нам, цахим нам, нээлттэй нам, дэвшилтэт нам, бодлогын нам болох томоохон зорилтуудыг дэвшүүлж байсан билээ. Ийнхүү дэлхийн чиг хандлага, олон улсын улс төрийн намуудын жишигт нийцэн ажиллах зорилгодоо хүрэхийн тулд МАН “Цахим нам 2.0” системээ үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлээд байна. 

“Цахим нам 2.0” системийг зөвхөн гар утасны аппликейшн, веб хуудсаар төсөөлж болохгүй. Энд гишүүнчлэлийн систем, дотоод үйл ажиллагааны E-office, хяналт удирдлагын систем,  дуудлага мэдээллийн “Call center”, Цахим сургалтын систем болон намын дэргэдэх “Тинк танк” байгууллагуудын судалгааны материал, ном товхимлуудын цахим хувилбар, цахим номын сан зэрэг олон үйлчилгээ багтжээ.

Улс төрийн намуудын нэр хүнд сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд илэрхий буурсан. Улс төрийн намд итгэх иргэдийн итгэл буурч буйг судалгааны дүнгүүд ч харуулах болсон. Гэсэн хэдий ч энэ нь Монгол Улс улс төрийн намгүй болно гэсэн үг биш юм. 

Учир нь улс төрийн намууд парламентын сонгуульд Мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцдог. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт туссан зорилго, зорилтоо ард иргэддээ танилцуулан, санал авч, сонгуулийн үр дүнгээр ялсан нам Засгийн газраа байгуулдаг парламентын ардчилсан тогтолцоотой улс. 

Парламентын амин сүнс нь улс төрийн намууд байдаг учраас намуудын өмнө өөрсдийгөө байнга хөгжүүлж, шинэчлэх шаардлага тулгарч байдаг. Тиймээс улс төрийн хүчнүүд дэвшилтэт бодлогын нам болон төлөвших, эх орноо хэрхэн, яаж хөгжүүлэх вэ гэсэн бодлогоор өрсөлддөг хөгжлийн шинэ шат руу алхахаас өөр сонголтгүй болж буй юм.  

Технологийн энэ эрин зуунд дэлхийн олон улс орны улс төрийн намууд цахим шилжилт хийж, технологийг өдөр тутмын үйл ажиллагаа болон намын гишүүд, дэмжигчидтэйгээ харилцах гүүр болгож хэвшүүллээ. Цаг үеийн өөрчлөлтийг даган Монголын улс төрийн намуудад ч олон улсын улс төрийн намуудтай хөл нийлэх шаардлага тулгарч буй нь үнэн.

Яг ийм цаг үед эрх баригч МАН Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн хүчнүүдээс анхлан Цахим нам болж  гишүүний сахилга, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээнд тодорхой босго тавьж, намын үйл ажиллагааг шилэн, ил тод нээлттэй болгож байна.


0
angry
0
care
0
haha
5
liked
3
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 51 минутын өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 57 минутын өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 59 минутын өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 1 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 3 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 3 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 6 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 6 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр