Д.Амарбаясгалан: Улс төр дэх авлигыг таслан зогсоовол Монгол Улс цэгцэндээ орно


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан “Шилэн нам” эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд улс төрийн намууд хэр идэвхтэй оролцсон бэ? 

-“Шилэн нам” эрдэм шинжилгээ, олон практикийн бага хуралд улс төрийн намууд идэвхтэй оролцлоо. Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаад байна. Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачилгаар авлигатай тэмцэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах, шил гэсэн “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байна.  Энэ удаагийн хэлэлцүүлэг нь авлигатай тэмцэх “5Ш”-д багтсан улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, санхүүжилтийг нь ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлж, шилэн байх зорилгын хүрээнд зохион байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан улс төр дэх, улс төрийн нам дахь авлигын сүлжээг таслан зогсоох, цаашдаа цэвэр улс төрийн тогтолцоог бий болгох зорилгоор энэ  хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг нэгдүгээрт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, КОЙКА, “Транпэрэнси Интернэшнл Монгол” ТББ-уудтай хамтран зохион байгуулснаараа онцлогтой. 

Хоёрдугаарт, улс төрийн намууд өргөн хүрээтэй, идэвхтэй оролцож, саналаа илэрхийлснээрээ онцлогтой. Улс төрийн намууд өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг бүрджээ гэдэгтэй санал нэг байгаа нь ажиглагдлаа. 

Тухайлбал, томоохон зорилт, бодлогын асуудал дээр намуудын илэрхийлж байгаа байр суурь ижил, ойролцоо байна. Улс төрийн нам хөгжиж байж улс орны хөгжил дэвшлийг авчрах боломж бүрдэнэ. Улс төрийн намуудыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлж, олон нийтийн өмнө хүлээсэн үүргийг нь тодорхой болгох ёстой.  Эдгээр асуудлыг хөндөж тавьсанаараа илүү онцлог байлаа.

102 жилийн түүхтэй Ардын намын хувьд үүнийг түүчээлж, манлайлж, цаашид бодитой ажил хэрэг болгон оролцохоо МАН-ын дарга ч , Ерөнхий нарийн бичгийн дарга ч илэрхийлээд явж байна. 

-Авлигыг бууруулахын тулд тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай гэдэг дээр намууд ямар санал гаргаж байна вэ?

-АТГ, олон улсын болон социо­логийн байгууллагуудын судалгаагаар нэн тэргүүнд улс төр дэх авлигыг таслан зогсоох ёстой нь харагддаг. Улс  төр дэх авлигыг таслан зогсоовол Монгол Улс цэгцэндээ орно гэсэн судалгааны дүн гараад байна. Тийм учраас бид улс төрийн намууд авлигаас ангид байдаг, улс төрийн санхүүжилт нь ил тод, “шилэн” байх тогтолцоог бий болгохын төлөө энэ  санаачилгыг гаргаж байна. Үүнийг хийж чадвал бид төр, төрөөр дамжаад бүх шатны авлигын систем нуран унах нөхцөл бүрдэнэ гэж харж байна. Энэ утгаараа “5Ш” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  

-Улс төрийн намын санхүүжилт нээлттэй байх асуудалд тодорхой квот заах уу? 

-Улс төрийн намын хандивын хэмжээ ил байна. Ямар хэмжээний хандивыг тайландаа тусгах вэ, ямар хэмжээний хандивыг  олон нийтэд зарлах вэ гэдгийг хуульдаа тусгана. Хуулийг дагаж буй институц цаашдаа үйл ажиллагаа явуулна. Хуулийг дагаагүй нь татан буугдах, хязгаарлагдан заалтыг оруулна. 

-Улс төрийн намууд сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа нь харагдлаа. Сонгуулийн холимог тогтолцоо манай нөхцөлд хэр нийцэх бол?

-Тийм ээ, баруун Европын орнуудаар жишээлэхэд,  сонгуулийн холимог системийг  нэвтрүүлсэн цагаасаа  эхлээд  төрийн бодлого тогтвортой болж, улс орны хөгжил дэвшил ирдэг нь бодитой харагдаж байна. Тиймээс бид сонгуулийн холимог системийг нэвтрүүлж, сонгодог хэлбэрт нь авчрах нь нэн тэргүүний том зорилго байх ёстой. Ард иргэд ч үүнийг хүсэж байна.

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/


 


1
angry
0
care
0
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 1 цагийн өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 1 цагийн өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 1 цагийн өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 2 цагийн өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 4 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 4 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 7 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 7 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 7 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 9 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… Өчигдөр
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр