Л.Оюун-Эрдэнэ: Дэд бүтцээр дамжуулж хөдөөгийн сэргэлтийг хөгжүүлнэ



Монгол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөдөөгийн сэргэлт" үндэсний чуулганыг нээж үг хэлж байна. Тэрбээр:

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн амын тоо өссөн. Өнөөдөр эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна. Энэ нь өнгөрсөн 30 жилийн тогтолцоотой холбоотой. Монгол Улсын ДНБ 40 орчим их наяд төгрөг. Урсгалт зардал 80 орчим хувь, шинэ хөрөнгө оруулалт 20 орчим хувь байна. Энэ нөхцөл байдлаас бид урт хугацаанд бодлогоо төлөвлөж, орон зайгаа тэлэх шаардлагатай. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгаа тэлнэ. Дэд бүтцээр дамжуулж, орон нутгийг тэлнэ. Эрчим хүчээр холбож, хөдөөгийн сэргэлтийг хөгжүүлнэ.  


"ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" үндэсний чуулган эхэллээ

10:00 цаг:

“Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулга уулзалт СТӨ-нд эхэллээ. Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлаг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, JCIMongolia олон улсын байгууллага, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулж байна.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж үг хэлнэ. Нээлтийн өмнө Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлэв. 

Хөдөөгийн сэргэлт чуулганаар хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах юм. Мөн дотоод шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалбүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцох, орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг хөндөх, шилжих хөдөлгөөнд залуусын оролцоог хангах, иргэдийн санал бодлыг сонсох, төр, иргэн, хувийн хэвшилтэй хамтран хэлэлцэж, ярилцах нь Хөдөөгийн сэргэлт чуулганы зорилго юм. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, холбогдох эрх бүхий албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд,  21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл, томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудэх орны өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна

Хөдөөгийн сэргэлт чуулганы үдээс өмнөх хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АмарбаясгаланСангийн сайд Б.ЖавхланНэгдсэн Үндэсний Байгууллагын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.ОюунхишигДорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгөх юм. Харин үдээс хойш Бүсийн хөгжил-хамтын ажиллагааШилжилт хөдөлгөөн базалуусын манлайлалШилжилт хөдөлгөөн ба хүний эрхсэдвийн хүрээнд 6 салбар хуралдаан болно. 

Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт “Нээлттэй аймаг-Мэдээллийн төв” ажиллах бөгөөд 21 аймгийнудирдлагууд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж иргэдэд мэдээлэл өгөх юм. Мөн Монголын залуучуудын холбооноос “Хөдөлмөрийн бирж” арга хэмжээг зохион байгуулж, хөдөө орон нутагт байгаа ажлын байрны талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ залуучуудыг ажлын байранд зуучлах болно.

Тэгвэл Дуурь бүжгийн эрдмийн театрын хоёрдугаар давхарт “TEDx-УЛААНБААТАР” арга хэмжээ, FUCKUP NIGHT-Ток шоу зохион байгуулагдана.

Хөдөөгийн сэргэлт чуулга уулзалтад оролцох иргэдийн төлөөллийг онлайн сүлжээгээр дамжуулан бүртгэсэн бөгөөд шилжин суурьших хүсэлтэй иргэдээс гадна хөдөө орон нутагт очиж ажиллаж амьдарч байгаа залуучууд ирж, өөрсдийн туршлагаас хуваалцаж, санал бодлоо илэрхийлж байгаагаараа онцлогтой юм.

“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоо… 2025/05/29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна 2025/05/29
Зудын нийгэм, эдийн засгийн үнэлгээ, малчин өрхөд үзүүлэх нөлөөллийн т… 2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын сис… 2025/05/29
Улаанбаатар 22 хэм дулаан байна 2025/05/29
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 2025/05/28
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 2025/05/28
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 2025/05/28
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа 2025/05/27
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ 2025/05/27
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… 2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… 2025/05/27
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв 2025/05/27
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… 2025/05/27
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ 2025/05/27
Улаанбаатарт 30 хэм дулаан байна 2025/05/27
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26