“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО


Өнөөдөр Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулга уулзалт болно. Энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын Хөгжлийн агентлаг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, JCIMongolia олон улсын байгууллага, Монголын залуучуудын холбооноос хамтран зохион байгуулж байна.

Хөдөөгийн сэргэлт чуулганаар хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах юм. Мөн дотоод шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалбүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцох, орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг хөндөх, шилжих хөдөлгөөнд залуусын оролцоог хангах, иргэдийн санал бодлыг сонсох, төр, иргэн, хувийн хэвшилтэй хамтран хэлэлцэж, ярилцах нь Хөдөөгийн сэргэлт чуулганы зорилго юм. Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, холбогдох эрх бүхий албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд,  21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл, томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудэх орны өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй төлөөлөгчид оролцож байна

Хөдөөгийн сэргэлт чуулганы үдээс өмнөх хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АмарбаясгаланСангийн сайд Б.ЖавхланНэгдсэн Үндэсний Байгууллагын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.ОюунхишигДорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултуудад хариулт өгөх юм. Харин үдээс хойш Бүсийн хөгжил-хамтын ажиллагааШилжилт хөдөлгөөн базалуусын манлайлалШилжилт хөдөлгөөн ба хүний эрхсэдвийн хүрээнд 6 салбар хуралдаан болно. 

Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт “Нээлттэй аймаг-Мэдээллийн төв” ажиллах бөгөөд 21 аймгийнудирдлагууд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж иргэдэд мэдээлэл өгөх юм. Мөн Монголын залуучуудын холбооноос “Хөдөлмөрийн бирж” арга хэмжээг зохион байгуулж, хөдөө орон нутагт байгаа ажлын байрны талаар иргэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ залуучуудыг ажлын байранд зуучлах болно.

Тэгвэл Дуурь бүжгийн эрдмийн театрын хоёрдугаар давхарт “TEDx-УЛААНБААТАР” арга хэмжээ, FUCKUP NIGHT-Ток шоу зохион байгуулагдана.

Хөдөөгийн сэргэлт чуулга уулзалтад оролцох иргэдийн төлөөллийг онлайн сүлжээгээр дамжуулан бүртгэсэн бөгөөд шилжин суурьших хүсэлтэй иргэдээс гадна хөдөө орон нутагт очиж ажиллаж амьдарч байгаа залуучууд ирж, өөрсдийн туршлагаас хуваалцаж, санал бодлоо илэрхийлж байгаагаараа онцлогтой юм.

Б.Нүүдэл


0
angry
0
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд 5 дугаар сарын 2… 12 минутын өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 2 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 2 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 5 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 5 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 5 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 23 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр