Хөдөөгийн сэргэлт чуулган амжилттай боллоо


Өнөөдөр Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрт “Хөдөөгийн сэргэлт” чуулган боллоо. Энэ чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Шилжилт хөдөлгөөний байгууллагын мэргэжилтнүүд, 21 аймгийн удирдлагууд оролцов. 

Чуулганы үеэр Засгийн газраас хөдөөгийн хөгжлийг дэмжиж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж мэдээлэл өгсөн юм.  Тодруулбал, хөдөө орон нутагт шилжин очиж байгаа иргэдийн ипотекийн зээлийн 3 хувийг төрөөс дааж, урьдчилгаа төлбөрийг 60 хүртэл хувийг Зээлийн батлан даалтын сангаас хариуцана. 


Мөн хөдөө орон нутагт шилжин ажиллах аж ахуйн  нэгжүүдэд 1 хувийн хүүтэй, 500 хүртэл сая төгрөгийн зээл олгох юм байна. Нийт 1600 орчим хүн оролцсон энэ чуулганы бүртгэлийг цахимаар явуулсан бөгөөд хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой иргэд чуулганы үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байлаа. 

Түүнчлэн  хөдөө орон нутагт шилжин суурьшсан залуучууд чуулганд хүрэлцэн ирж өөрсдийнхөө туршлагаас хуваалцсан юм. Засгийн газрын хөдөөгийн сэргэлтийг “Оюутолгой” , “АПУ дейри” зэрэг үндэсний 30 гаруй томоохон компани дэмжиж байгаагаа илэрхийлж, ажлын байр шинээр бий болгоход хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ. Чуулганы үеэр оролцогчдоос ирүүлсэн санал хүсэлтүүдийг нэгтгэн Засгийн газар, УИХ-д танилцуулах бөгөөд эдгээр санал санаалчлагыг ажил хэрэг болгож, хөдөөг хөгжүүлэхэд анхаарч ажиллана  гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Б.Нүүдэл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 2 минутын өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 8 минутын өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 10 минутын өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 29 минутын өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 2 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 2 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 5 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 6 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 23 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр