ВИДЕО: Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх нээлттэй сонсголд Ц.Элбэгдорж ирсэнгүй



Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсгол болж байна. 

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр томилогдон 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Хурлын дарга Б.Энхбаяр экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонсголд ирээгүйд "Холбогдох эрх бүхий хүмүүс нь бүгд ирээгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирдэг гэсэн ирсэнгүй дээ" хэмээн ёжлов.

Өнөөдрийн сонсголоор АСЕМ вилла төсөл, АСЕМ зочид буудал, Мах хөтөлбөр 2016 он, Тайж группын зээлтэй холбоотой багц асуудлуудаар дуудагдсан 68 гэрчээс асуулт асууж, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлах ба Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсох юм.  Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шатанд 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дууджээ.

Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Төрд төлөөлж шийдвэр гаргаж байсан Ц.Элбэгдорж ирээгүй байна. Тэгэхээр тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтоос асууя.

АСЕМ дээд хэмжээний уулзалт Монгол Улсад амжилттай зохион байгуулагдсан. Өнөөдрийн хуралдаанд улс төрийн бусад үр дүн, ач холбогдлын талаар хэлэлцэхгүй. Зөвхөн уг арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой Хөгжлийн банкнаас гарсан санхүүжилтийн талаар хэлэлцэнэ. Хөгжлийн банкны хөрөнгөөр бонд гаргаж санхүүжүүлье, түүн дундаа бондын 4 хувийн хүүтэй ХХБ-нд үнэт цаас гаргаж зохион байгуулах шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргаж байв. Уг нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгч аснаас л үүнийг асуумаар байна. Тиймээс энэхүү шийдвэр хэрхэн гарсан бэ гэдгийг танаас асуумаар байн

Сангийн сайд асан С.Баярцогт: Би 8 жилийн өмнөх зүйлийг ярихын тулд 14 жилийн өмнө болсон үйл явдалтай холбогдуулж хариулт хэлж байна. Гүний уурхайн ажил нь жигдрээд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа анхны өдөр бол өнөөдөр. Иймээс ОТ-н гэрээ байгуулсан хүмүүст, монголчууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

АСЕМ бол Ази Европын дээд хэмжээний уулзалт бөгөөд Европын 30, Азийн 21, Олон улсын хоёр байгууллага оролцсон маш том нээлттэй платформ. Монгол Улс 2008 онд элсэн орсон ба 12 жилийн дараа Монголд зохион байгуулах завшаан олдсон. Үүнийг Улс төрийн олимп ч гэж нэрлэдэг, тиймээс тооцоо судалгаатай санхүүжүүлэхгүй бол зохион байгуулагчид ашиг гарахгүй тохиолдол гардаг.  2014 оны 12-р сарын 30-нд Ерөнхийлөгчийн зарлигаар АСЕМ-ийн 16-р дээд хэмжээний уулзалт, 20 жилийн ойг 2016 онд Монголд хийх шийдвэрийг гаргасан. Зохион байгуулах ажлын хэсгийг Ерөнхий сайд ахалж ажилласан.

АСЕМ-тай холбогдуулж Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилтод 21.1.4-т АСЕМ-ийг 2016 онд УБ-т зохион байгуулах шийдвэрийг гаргаж УИХ-д хэлэлцсэн. АСЕМ зохион байгуулахаар Монгол Улсын 2016 оны төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан.

Нээлттэй сонсгол үргэлжилж байна


3
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц… 11 минутын өмнө
Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг… 17 минутын өмнө
Багануур дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 19 минутын өмнө
Цэрэг татлагыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зо… 39 минутын өмнө
“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй … 2 цагийн өмнө
“Агуу ялалт – Агуу нөхөрлөл” тоглолт болно 2 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 5 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 6 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 6 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 23 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр