Ю.Оюунхишиг: Иргэд шилжилт хөдөлгөөнд илүү хариуцлагатай ханддаг болсон


“Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганы  үеэр  НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан  Ю.Оюунхишигтэй цөөн хором ярилцлаа. 

 

-Шилжилт хөдөлгөөн хийхэд давуу болон сул тал гарч ирж таарна. Цаашид шилжилт хөдөлгөөнийг хэрхэн явуулбал  амжилттай болох  вэ,  нөгөө  талдаа ямар шалтгаанаар амжилтгүй болж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд  иргэд нүүгээд очиход орон нутаг хэр бэлтгэлтэй байна вэ гэдэг маш  чухал асуудал болчихоод байгаа юм. Хүн ямар нэгэн шилжилт хөдөлгөөн хийхэд дасан зохицох асуудал үүсдэг. Аливаа шинэ газар очоод дасан зохицоход 1-3 жил шаарддаг. Энэ хугацаанд орон нутаг тухайн иргэнийг авч  үлдэхэд ямар  дэмжлэг үзүүлж байна вэ гэдэг чухал.

Тиймээс шилжилт хөдөлгөөнд ганцхан нүүж байгаа иргэд биш хүлээн авч байгаа орон нутаг чухал үүрэгтэй.  2021 онд гэхэд 31912  хүүхэд 12 дугаар  анги төгссөнөөс 90 гаруй хувь нь Улаанбаатар хотод их, дээд сургууль болон коллежид суралцахаар ирээд  үлдчихэж байх жишээний. Ингээд эдгээр хүүхэд ажлын байранд гарах болоод ярилцлагад ороход “Буцаад нутаг руугаа явахгүй” гэж хариулдаг. Яагаад гэхээр “Орон нутагт тэгш боломж байхгүй” гэж хариулдаг.  

 Нөгөө талаас хөдөө орон нутагт төрийн байгууллагаас өөр ажлын байр хомс.  Гэтэл залуучууд тэр бүр  төрийн байгууллагад ажиллах хүсэлгүй байна. Өөр нэг хүчин зүйл нь залуучуудад жишээлбэл чөлөөт цагаа өнгөрүүлэх газар  хомс.  Энэ тухайд аймгийн төвүүд гэхээсээ суманд тулгамдсан асуудал болчихсон. Сумын төвд амьдарч байгаа залуучууд  хөгжмөөр байна шүү дээ. Тиймээс 21 аймаг бүгд “Нээлттэй аймаг” гэж зарлаж байгаа юм. Энэ бодлогодоо миний  дурдсанчлан нийгмийн бүх сигментийг хамруулан, тусгайлан бодлого боловсруулах шаардлагатай. Нэн мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Ингэхдээ тухайн шилжин суурьшигчийн өмнөөс бодож, төлөвлөх шаардлагатай. Тэр дундаа хэрвээ  би эмэгтэй эсвэл эрэгтэй шилжин суурьшигч байсан бол хэрхэх вэ гэх мэтээр авч үзэх хэрэгтэй. ҮСХ-ноос хийсэн судалгаанаас үзэхэд  сүүлийн хэдэн жилд хөдөөгийн хүн амын тоо өсөөгүй. Гэтэл эсрэгээрээ Улаанбаатар  хотын хүн ам нэг саяар буюу 2.4 саяас өнөөдөр 3.4 саяд хүрчихээд байна. Улаанбаатарын хүн амын өсөлт эерэг, бусад нь сөрөг гарсаар л байна. Тиймээс орон нутгийнхан  иргэдийг татах бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. 

-Орон нутагтаа сэтгэл хангалуун, нутгаасаа явахгүй гэх хүн ер нь байдаг юм уу. Энэ тухайд судалгааны дүн  ямар байдаг вэ?

-Төсвөө өөрөө бүрдүүлдэг аймгуудын хувьд давуу талтай байдаг. Тиймээс нийтлэг асуудал өөр байдаг гэсэн үг. Тухайлбал, 15 аймагт ажиллахад  шилжихгүй гэж хариулсан нь  Өмнөговь аймгийн залуучууд. Монгол Улсын  төсвийн орлогыг бүрдүүлэлцдэг аймаг гэдэг утгаараа ажиллаж, амьдрах боломж илүү учраас нүүх сонирхолгүй байна гэсэн үг. Гэтэл цаашаа хэдхэн км-ийн цаана байдаг Дундговь аймагт хөгжил ямар байдаг билээ гэдгийг бодолцож үзмээр байгаа юм. Тэгэхээр энэ бол дан ганц шилжин суурьшигчдын бус олон талын хамтын оролцооноос хамаарах асуудал. 

–Тэгвэл аймаг, орон нутгийнхан шилжин суурьшигчдыг ямар байдлаар хүлээж авах ёстой юм бэ?

-Шилжиж байгаа иргэд бол хамгийн түрүүнд тухайн орон нутгийн мэдээлэл нээлттэй байхыг  хүсдэг. Хамгийн сүүлд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд  Улаанбаатараас хөдөө орон нутагт шилжигсдийн дунд судалгаанаас харахад таван иргэн тутмын нэг нь мэдээлэлтэйгээр шилжилт хөдөлгөөнд оролцож байгаа. Энэ нь юуг хэлж байна гэхээр иргэд маань нэг үеэ бодвол шилжилт хөдөлгөөнд илүү хариуцлагатай оролцож байна.  Нөгөө талдаа орон нутгийн хувьд өөрсдийн мэдээллийг ил тод өгч байна уу гэдэг асуулт анхаарал татсан. Тийм ч учраас орон нутагт шилжээд очиж байгаа иргэдийг хүлээж авдаг орон нутгийн төрийн  байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах ажлыг энэ цаг мөчид манай байгууллагаас хийж байна.  Нийт 21 аймгийн анхан шатанд ажиллаж  байгаа ажилтнуудтай тулж ажллах юм. 

Нүүж очиж байгаа болон хүлээж авч байгаа тал яг ижил түвшний мэдээлэл, ойлголттой байх ёстой гэдэг үүднээс сургалт явуулж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа иргэд нүүж очсон хойноо бус нүүхээсээ өмнө  маш сайн мэдээлэлтэй болох ёстой учраас Нийслэлийн ЗДТГ-тай хамтраад  Нэг цэгийн үйлчилгээний гурван ч цэгт Мэдээллийн нэгдсэн төв ажиллуулахаар тохиролцоод байна. “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” төв дэх нэгдсэн мэдээллийн төвд нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэдэд нэгдсэн мэдээлэл түгээх юм. 

-Засгийн  газрын зүгээс “restart  хийцгээе” гэж уриалж байна. Тэгвэл та бүхний зүгээс шилжилт хөдөлгөөнд төрийн байгууллагууд хэрхэн оролцоосой гэж хүсэж байна вэ?

-Залуучуудын өнцгөөс харахад энэ бол гоё уриалга. Залуучуудыг сэргээх хандлага хэрэгтэй гэдэгтэй санал нийлнэ. Хамгийн гол зүйл нь залуучууд орон нутгаас хотод байдаг шиг баар сав гэх мэт тансаг зүйл хүсээгүй.  Орон нутгийн онцлогт тохирсон кофе шоп, номын сан, кино театр гэх мэт энгийн зүйл хүсээд байгаа юм шүү дээ. Улаанбаатар хотоос авдаг мэдрэмжүүдийг л хөдөөд бий болгомоор байгаа юм. Тэгэхээр ийм жижиг  юм шиг мөртлөө залуучуудыг татах зүйлийг хөдөөд бий болгоосой гэж хүсэж байна. Мэдээж хамгийн чухал асуудал бол ажлын байрны хүртээмж. Боловсон хүчний чадавхын асуудал. Энэ бүгдийг цогцоор, нэгдсэн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Цаашлаад шилжилт хөдөлгөөн хийхийн тулд эхлээд “Хандлагаа өөрчилье” гэдэг маш чухал уриалга гэдгийг онцолмоор байна.  Нүүж очиж байгаа иргэнээс гадна тухайн орон нутгийн иргэдийн хандлага маш чухал. Хаа нэг газраас шилжин ирэгсдийг хүлээж авахад орон нутгийн харилцаа, хандлага голлох нөлөөг үзүүлдэг. Тиймээс орон нутгийнхны санаачилга, зохицуулалтад анхаарах хэрэгтэй. Нэг их том зүйл бодохоос илүү анхан шатны зүйлүүддээ  анхаарал хандуулах хэрэгтэй.

М.Өлзий 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… Өчигдөр
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22