​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв


Хотын бохир агаартай хүч нийлсэн хаврын салхи хуйрагнан дэгдэж, гэр хорооллын зүгээс хөөж ирсэн шороо, үнс тортог ам руу чихээд байхаар нь бидний хэдэн нөхөд түрхэн зуур ажлын чөлөө мэдүүлээд, хэт хол хадуураад давхичихгүйхэн, агаарын тунгалаг, байгалийн үзэсгэлэнг таашаахаар мордов. Цахим ертөнц хүчтэй хөгжсөн цаг үед амьдарч буйн хэрэг юу билээ, бидний шалгуурт нийцүүлж, амарч тухлах орон зайг бэлдчихсэн мэт газрыг дор нь сонгоод олчихсон нь “Taij resort hotel” байв.

“Taij resort hotel” бидний цуглаж хамт хөдлөхөөр тохирсон Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайгаас 18 километр давхиад хүрчих газар байрладаг юм байна. Өглөө есөөс арван цагийн орчим Яармагийн зам сөрөг урсгалдаа бөглөрөл түгжээ байхгүй тул хэдхэн минут л давхиад оччихсон. “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас ирэх зам  дагуу 40 км-т учраас гадаадын зочин төлөөлөгч, аялагч жуулчдын хувьд тун таатай байршил бололтой.

 Гадаадын өндөр дээд албаны төлөөлөгчид бууж тухалсан тухай биднийг угтан авсан менежер хуучлаад “Энэ жил Монголд зочлох жилийн хүрээнд олон аялагч, жуулчин хүлээж авах байх” гэж ярих нь таатай байгаа бололтой. Нээрэн л гаднын аялагч жуулчдыг хүлээн авахад Монгол Улсын нүүрийг тахлах амралт, зочид буудлын ийм цогцолбор нийслэл хотын маань босгон дээр байгааг мэдэхэд таатай л санагдаж байв. Гадаадын аялагч гэснээс зочлох үйлчилгээний салбар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочидтой харилцдаг. Тийм учраас зочид буудал, ресторанд валют гүйлгээ хийх нь байнга хийдэг ажлын нэг юм. Аливаа улс орны аялал жуулчлалын бизнес нь тухайн улсад валютыг нэгтгэх хамгийн чухал эх үүсвэр болдог. Тиймээс Засгийн газар тус улсад гүйлгээнд орсон бүх гадаад валютыг сайтар хянаж байдаг. Засгийн газрын шалгах, бүртгэх хатуу тогтолцоог зочид буудлууд ч бас ашигладаг гэдэг мэдээлэл илүүдэх юун. Олон улсын галт тэрэгний төв буудлаас 13 километр таксидаад ирчих боломжтой болохоор гаднын аялагчдаар тогтохгүй хөдөө орон нутгийнхан ч тухалдаг болов уу. 

Богд хан уулын баруун хойд суганд байх Жаргалантын амны нарлаг дулаахан энгэрт амралт, аялал жуулчлалын иж бүрэн энэ цогцолбор дуу чимээнээс хол, агаарын тунгалаг, байгалийн сайханд байрлах ба гадаад дотоодын аялагч, зочид хэн бүхнийг аль ч цаг үед морилон ирэхэд үүд хаалгаа дэлгэн угтдаг юм билээ. 

Биднийг очиход ресорт дөрвөн одны зэрэглэлтэй европ, ази, хот пот зэрэг ресторануудыг нээсэн байгааг нь харвал нэлээд өргөн хүрээг хамарч ажиллахаар төлөвлөсөн бололтой.  Үүдээр нь явж орвол өндөр таазтай европ маягийн засалтай, дулаахан, уужим цэлгэр танхим угтан авах аж. Шилэн дээвэртэй үүдний танхим орон зайг өргөжүүлж, хөх тэнгэр, шөнийн оддыг харах боломжийг олгодог. Кофе шоп нь нарны туяанд өндөр чанартай кофе, цайгаа ууж хөх тэнгэрийг үзэх хамгийн тохиромжтой газар юм билээ.

“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг дээ. Үүднээсээ л байгууллагын соёл мэдрэгдэх аж. Хаа сайгүй л хүндэтгэн мэхэлзэх ажилтан, үйлчлэгч хүлээн авагч нар. Хүлээн авагч нар тосон мэндчилээд лифтэнд суухыг урив. Биднийг өрөө болгонд нь хүргэж өгөх ёстой юм билээ. Өрөө болгон нь унтлагын болон зочны өрөө гэсэн тухлаг хоёр өрөөтэй бөгөөд 24 цагийн өндөр хурдны интернэт, IPTV, LED TV, ажлын ширээ, сандал, ширээний гэрэл, хувцасны шүүгээ болон өлгүүр, ус буцалгагч, мини бар, мини сейф, үсний сэнс зэрэг амрагчдын тав тухыг бүхий л талаар хангах хэрэгслүүд байх аж. Дөрвөн одны зэрэглэлийн үйлчилгээ ийм байдаг аж.

Орчин үеийн дизайн, өндөр хурдны интернэт, IPTV үйлчилгээ бүхий тохилог, энгийн, стандарт, люкс буюу  дээд зэрэглэлийн, мөн гэр бүлийн гэсэн өрөөний сонголттой. Бизнес эсвэл амралт, танин мэдэхүйн аялалд явахдаа олон аялагчид хэтэрхий олон хувцас, эсвэл хэтэрхий цөөхөн хувцастай гэдгээ ойлгодог. 

Хэрэв та оршин гэрээс гарахдаа хангалттай хувцас авч чадаагүй бол зочид буудлын угаалгын үйлчилгээг үргэлж ашиглах боломжтой. Өмнө нь хэзээ ч зочид буудлын угаалгын үйлчилгээг ашиглаж үзээгүй байсан ч нэг удаа үйлчлүүлсний дараа та хуучин мэргэжилтэн болно. Та уулзалтад явах юм уу, үзвэр үзэх өдөртөө очиж, өрөөндөө буцаж ирээд цэвэр, шинэхэн угаалга эдлэх боломжтой.

“Taij Resort” зочид буудал нь 250-350 хүртэлх хүний багтаамжтай томоохон хурал, цуглааныг зохион байгуулдаг бас өвөрмөц арга хэмжээг санал болгодог. Хурлын төв нь үр бүтээлтэй уулзалт, хурал, семинар зохион байгуулах төгс газрыг бий болгоход шаардлагатай бүх тав тух, мэргэжлийн ур чадвар, тайван байдлыг цогцлоожээ. 

Албан байгууллагууд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий VIP танхимд ажил хэрэгч уулзалт хийж, 100-200 хүний багтаамжтай бага хурлын танхимд нь бүх төрлийн уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулж, 80-120 хүний багтаамжтай дунд танхимд нь баярын хурал, хүлээн авалтаа хийдэг байна. Тэгвэл 25-35 хүний багтаамжтай ВИП танхимд нь сургалт семинар, бусад арга хэмжээг зохион байгуулах боломжтой. 

300-360 хүний багтаамжтай ресторанд ази, европ, монгол хоолыг сонгон гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийг тэмдэглэх юутай сайхан дурсамж билээ. Ууланд аялах, алхах дуртай амрагчдын хувьд жинхэнэ диваажин гэдэг л энэ байх. Модтой ууланд гармаар байна уу, хад чулуутай ууланд авирмаар байна уу сонголт таных. Хэдийгээр бид ганцхан хоног тухлан саатсан хэдий ч урьд авч байгаагүй таатай мэдрэмжийг эндээс мэдэрч чадсан юм. Буудлын гаднах тохилог саравчинд нь мах шарангаа ганц нэг шар айраг шимсэн шиг хөгжилтэй яриа өрнүүлэн сууж асан дурсамжууд дараагийн аялал хүртэл хадгалагдан үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

 ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/

 


​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв
​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв
​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв
​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв
​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв
​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв
​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв
​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв
​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв
​ “Тайж ресорт”: Монголд зочлох жилд нэгдэв

1
angry
0
care
0
haha
9
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22