ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй хамтын ажиллагааны талаар санал солилцов


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Др.Сокорро Эскаланте-г өнөөдөр хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Өнгөрсөн онд Монгол Улс болон ДЭМБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн ой тохиосон бөгөөд энэ хугацаанд талууд Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд хамтран ажиллаж ирсэн юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид ДЭМБ-тай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Ковид-19” цар тахлын тархалтыг хумих, эмнэлгийн тусламжийг нийтэд хүргэхэд бидэнтэй нягт хамтран ажиллаж, бүх талын дэмжлэгийг үзүүлсэнд талархал илэрхийлье. ДЭМБ-ын тусламжтайгаар манай улсын иргэд амьдралын хэвийн горимд шилжих боломжтой болж, өдгөө бид цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгохын төлөө зорин ажиллаж байна. Цаашид нийслэл хотын зүгээс ДЭМБ-тай нийгмийн үр өгөөжтэй, хүртээмжтэй төсөл, арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэхэд таатай байна” хэмээлээ.

Нийслэлийн зүгээс ДЭМБ-тай дүүрэг, хороод дахь анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах саналаа уулзалтын үеэр уламжлав.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “Хотжилт нэмэгдэж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ илүү сайжрах ёстой. Иймд хамтын ажиллагааны саналыг бүх талаар дэмжин, онцгой анхаарч ажиллана” гэсэн юм. Мөн тэрбээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, агаарын бохирдлоос сэргийлэх, ундны усны аюулгүй байдлыг хангах зорилготой “Эрүүл хот” хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагаанд бүх талаар дэмжин ажиллахаа харилцан илэрхийлсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 5 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 6 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… Өчигдөр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06