Хүүхэд, залууст хөдөө аж ахуйн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллана


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд эрчимжсэн аж ахуйг кластер байдлаар төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түмэн шувуут” ХК-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Түмэн шувуут” ХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Ж.Болд гарын үсэг зурсан юм.

Ингэснээр талууд хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримталж буй бодлогын хүрээнд хот орчмын мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд өндөр ашиг шимтэй, түргэн өсөлттэй эрчимжсэн мал аж ахуйн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах аж.

Мөн Санамж бичигт “Түмэн шувуут” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ач тусыг сурталчлан таниулах зорилгоор жилд 9000 сурагчийг хүлээн авч, танилцах аялал зохион байгуулах хүчин чадал бүхий Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төв байгуулна гэж тусгажээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залууст экологийн боловсрол олгож, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх боломж бүрдэх юм.

“Түмэн шувуут” ХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр “Эрдэм шинжилгээний байгууллагууд, судлаачдын олон жилийн судалгаагаар хот орчмын бэлчээр ихээр талхлагдсан дүн гарсан. Бэлчээрийн зохисгүй ашиглалтаас үүдэн лууль, шарилж зэрэг харшил үүсгэгч ургамлууд ихээр ургах болсон. Тиймээс бэлчээрийг зохистой ашиглаж, хүнд хэрэгтэй зөв ургамлын бүрэлдэхүүнийг бий болгон, бэлчээрийн бүсийг хамгаалах шаардлага үүсээд байна. Мөн хотын хүүхэд, залууст мал аж ахуйн соёлыг ойлгуулах танилцах аялал байдаггүй. Тиймээс хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, мал аж ахуй, малчдын амьдралыг таниулах чиглэлээр нийслэлийн удирдлагуудтай хамтарч ажиллана. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг их, дээд сургуулийн оюутнуудад дадлага хийх боломжийг нь бүрдүүлнэ” хэмээсэн юм.

Санамж бичгийн хүрээнд хот орчмын доройтсон бэлчээрийг нөхөн сэргээж, харшилд гол нөлөө үзүүлж буй лууль, шарилжийн бэлчээрт эзлэх хувь хэмжээг бууруулах технологийг боловсруулан, хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 13 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 14 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06