Welcome to “ХҮННҮ ПАЛАС”


- “ХҮННҮ”-чүүд Монголд зочлох жилд нэгдэв -

Ханш нээсэн хаврын дулаан өдөр  “Хүннү палас”-ыг зорилоо.  Их тойруугийн гудамжаар оюутан залуус, гадаадын жуулчид сүлжилдэнэ. Нийслэлд  гадаадын зочид, гийчид эхнээсээ хөл тавьж, их хот  хөдөлгөөнд оржээ. 

Нийслэлчүүдийн хэлж заншсанаар Америкийн Элчингийн чанх хойно байрлах “Хүннү палас” Сүхбаатарын төв талбайгаас ердөө  гуравхан километрийн зайтай.  “ХҮННҮ ПАЛАС”-ын үүдээр ороход тамирчид бололтой гадаадын гурван зочинтой зөрлөө. Уулзах хүнээ хүлээх зуур дээрх зөрсөн гурван иргэн тус зочид буудалд байрлаж байгаа тэмцээнд оролцохоор ирсэн португал хөлбөмбөгчид гэдгийг олны яринаас мэдэв. Угтах үйлчилгээний утасны дуудлага тасрахгүй, тухай бүрд ресепшн хариу өгөх аж. “Хүннү” ресторанд  бизнесийн бололтой хятад, солонгос зочид өөр зуураа хөөрөлдөн, тухалж, харагдана. Ийнхүү Монголд зочлох жилийн хүрээнд үйлчилгээний байгууллагууд жуулчин татахаар хичээн ажиллаж, цаашдаа ч “Хүннү палас”-ыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байх төлөвтэй.


“Хүннү” ресторанаар үйлчлүүлж, амьд хөгжмийн тоглолт үзэж  алжаалаа тайлаарай 

“Хүннү палас” дахь “Хүннү” рестораны  барууны хэсэгт  домогт “Айзам”  болон “ The Bloom”  хамтлагийн зурагт хуудас, хөгжим байршуулжээ.  “Айзам”, “The Bloom” амьд хөгжмийн тоглолтыг үзэх байнгын үзэгч, захиалагчдын тоо ч олширсон гэдгийг ресепшн бахархан сурталчлав. Энд  лхагва, баасан гараг бүрд тус хамтлагууд шилдэг хит дуунуудаас бүрдсэн амьд хөгжмийн тоглолтоо өргөн барьдаг байна. “Хүннү” рестораныхан ирсэн зочдодоо  амьд хөгжмийн тоглолт үзэж, алжаалаа тайлах тав тухтай орчныг бүрдүүлжээ.  “Хүннү” ресторан нь 90-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хурим найр, төрсөн өдөр, одонгийн найр, ойн уулзалт, сэвлэг үргээх ёслол гэх мэт төрөл бүрийн арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байна.  Тус ресторан гадаад, дотоодын үйлчлүүлэгч зочдодоо зориулан Монгол болон Ази, Европын орнуудын үндэсний хоолоор  үйлчилдэг байна. Эндэхийн хоол, хүнс аюулгүй байдлын стандарт хангажээ. Мөн цаг үеэ дагаж хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлсэн байна. Жишээ нь, “Хүннү Ази” хоолыг хүргэлтээр захиалан үйлчлүүлэх боломжтой. “Хүннү Ази” хоол нь 24 цагийн хүргэлттэй юм.   Ийн орчныг ажиглах зуур  “Хүннү палас”-ын  менежер хаалгаар түргэн түргэн алхсаар, “Хүлээлгэсэнд уучлаарай, манайх зочид ихтэй. Захирал гадаадаас ирсэн зочдыг хүлээж аваад завгүй явна, тантай уулзалж амжихгүй байх. Одоогоор манайд япон, хятад, филиппин жуулчид байрлаж байна” хэмээн ярьсаар ажлаа эхлэв.


Дэлхийн аль ч улс руу Өрөөнөөсөө холбогдон ярих боломжтой

 “Хүннү палас” зочид буудал  гурван одны зэрэглэлтэй,  MNS 5927 –2008 стандартыг баримтлан ажилладаг. Энэ стандарт нь зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл тогтооход хамаардаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийтдээ 300 мянга гаруй гадаад, дотоодын жуулчин  хүлээн авчээ.  “Хүннү”-чүүд Монголд зочлох жилд нэгдсэнээр ойрын жилүүдэд хүлээн авах жуулчдын тоо улам нэмэгдэх биз ээ.

“Хүннү палас” зочид буудал нь энгийн, хагас люкс, люкс гэсэн өрөөнүүдтэй. Жуулчдын хувьд хамгийн эхэнд өндөр хурдны интернэт, цэвэр цэмцгэр тав тухтай орчныг хүсдэг. Тиймээс тэдний эн тэргүүний хүсэлтийг биелүүлж, хэрэгцээ шаардлагыг тухай бүрд хангаж, сэтгэл ханамжтай байлгах нь үйлчилгээний байгууллагын үүрэг. Энэ ч үүднээс “Хүннү палас”-ын бүх өрөөнүүд олон улсын суваг бүхий кабелийн телевиз, эйр кондейшнтойгоос гадна өрөөнөөсөө дэлхийн аль ч улс руу холбогдон ярих боломжийг бүрдүүлжээ. Харилцаа, холбоо мэдээллийн орчин үеийн бүхий л тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан өндөр хурдны интернэттэй, олон улсын дуудлага, факс явуулах боломж бүхий бизнес өрөөтэй юм. Тус зочид буудал тухалсан зочдодоо өглөөний цайг олон улсын чанар, стандартад нийцсэн өргөн сонголт бүхий “Өглөөний цай”-ны буфетээс үйлчилгээ үзүүлдэг аж.

 Мөн олон улсын стандартын дагуу Booking.com, IHotel.mn хаягаар захиалгаа авч байна.  “Хүннү палас”-т VIP өрөө, хурлын заал, фитнесс, караоке зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлж, зочдын ая тух, сэтгэл ханамжийг хангахын төлөө ажилласнаар караокед нь 5-40 хүний багтаамжтай өрөөнүүдээс сонголт хийх боломжтой. Караоке өрөөнүүдийг чанартай дуугаралттай техник, технологи, сүүлийн үеийн дууны сангуудаар шинэчлэн тоногложээ. Зочдын тав тухыг хангаж, караоке өрөөнүүдээ дотроо “00”-ийн өрөөтэйгээр тохижуулсан байх юм.  “Хүннү” фитнесс нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн ханган,  мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар ажилладаг. Тэгвэл хурлын заал нь 40-50 хүртэлх хүний бизнес уулзалт, хурлын үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой.

 “Хүннү палас” зочид буудал гаднаа 24 цагийн харуул хамгаалалт, камераар бүрэн тоногложээ. Гадна талбайдаа  20-30 автомашины зогсоол тохижуулжээ. Тэгвэл  “Хүннү палас”-ын дээвэр бол залуусын болзооны цаг. Энд хос залуус болзож, бүсгүйчүүд гэрлэх санал хүлээн авсаар байна. Тэд бороотой ч болзоондоо...

А.Чингүүн: “Free English Talk”-т урьж байна 

Энэ цаг үе биднээс алхам бүрдээ англи хэлний мэдлэгтэй байхыг шаардаж байгаа. “Хүннү палас” цогцолбор цаг үетэйгээ мөр зэрэгцэн,  “Free English Talk” нэртэй англи хэлний ярианы клубыг нээжээ.  “Та бүхнийг англиар ярьдаг ирсэн хүн бүртэй ярилцаж хэлний түвшингээ хамтдаа ахиулахыг  уриалж байна.  Бидний өдөр тутмын амьдралд англи хэл хэрэг болж, англи хэлийг өөрсдийн утас, компьютер, техник, технологи дээр ашигладаг болсон. Тиймээс англи хэлээр ярихыг хүсдэг, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсдэг хүн бүхэнд “Хүннү” ресторанд мягмар гараг бүр 12:00-13:00 цагийн хооронд ирж, англиар ярилцаж байхыг урьж байна. Та бүхнийг  “Free english talk” англи хэлний ярианы клубт урьж байна” хэмээн  “Хүннү палас” цогцолборын захирал А.Чингүүн уриаллаа. 

Ресторан, паб, зочид буудал, караоке гээд бүгд нэг дор төвлөрсөн, зочлох үйлчилгээний салбарт тасралтгүй 10 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа “Хүннү палас” цогцолборт эрхэм таныг урьж байна. 


НЭРИЙН ХУУДАС:

Хаяг: СБД 7-р хороо, 11 хороолол 100 айл Их тойруу 13 

Утас: 7014-6989, 7010-6989 

 

Н.Энхлэн 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/


0
angry
1
care
0
haha
5
liked
4
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22