Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ


Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт зохион байгуулж байгаа  Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар  нар оролцож, нийт бүрэлдэхүүнд хандан амжилт хүссэн юм.

ОБЕГ-аас томилогдсон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, орон нутгийн Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн чиг үүрэг, ослын үеийн удирдлагын тогтолцоо, ажиллагааны удирдлагын чиг үүрэг, нөхцөл байдлын үнэлгээ, ослын удирдлагын төлөвлөлт, зохион байгуулалт, гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах, олон нийттэй харилцах аргазүй, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт, аврах, гал түймэр унтраах ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна.

Сургалтад аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүн болон баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний 380 гаруй алба хаагчид танхимаар болон цахимаар хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Эх сурвалж: ОБЕГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 23 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06