Хулгайлагдсан мөнгө, алдагдсан боломжийн эрэлд…


“Төрийн мөнгө уйлдаггүй” гэсэн хэлц үг гарсан. Энэ бол төрөөс зээл аваад эргүүлж төлдөггүй, төрийн мөнгийг баруун солгойгүй зарцуулж, завшиж байдаг хүмүүст зориулсан үг. Төрийн мөнгө уйлдаггүй байж болно. Тэгвэл хулгайлагдсан мөнгө, алдагдсан боломжоос болж ард түмэн цөхөрч, зарим нь уйлж байна. Хашаа байшингаа хүртэл барьцаанд тавьж, цөөхөн төгрөг олж авч, эргэлтийн хөрөнгө босгон амьжиргаагаа залгуулах гэж нэг хэсэг нь зүтгэж, авсан зээл, зээлийн хүүгээ төлөх гэж хоосон хонох шахам байхад төрийн мөнгөнөөс хэдэн арван тэрбумаар нь аваад сохор зоос ч төлдөггүй эрх мэдэл бүхий томоохон компанийн захирлууд... Сургалтын төлбөрөө төлж чадахгүй олон зуун залуу мөрөөдлөө тэврэн гудамжинд алхаж явахад Боловсролын зээлийн санг хоосортол их хэмжээний мөнгө авч гадаадын их, дээд сургууль руу нисэх томчуудын хүүхэд... Шударга ёс алдагдаж, хариуцлага эзгүйрч, хуримтлагдсан авлага төрийн нуруунд ч хүнд ачаа болж, Монгол Улсыг хөгжүүлэх учиртай Хөгжлийн банк дампуурлаа зарлах шахаж байлаа. 

Үүнийг өөрчлөх шийдвэрийг Засгийн газар зоригтойгоор гаргасан. Үнэндээ бугшсан олон асуудлыг сөхөн гаргаж бухимдсан ард түмэнд үнэнийг ойлгуулж, тасарсан төсөв, танагдсан эдийн засгаа сэргээхээс өөр гарц Засгийн газарт үлдээгүй. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд үүссэн өр авлага, авлига албан тушаалын хэргүүд, нүүрсний хулгайтай тэмцэх ганц л үүрэг энэ засагт үлдсэн. Тиймээс хамгийн түрүүнд Хөгжлийн банкны асуудлыг сөхөж тавив. 

Манай танай нам гэж ялгал­гүй зээлдэгч нарын нэрийг зориг­тойгоор зарлаж, хэн нэгнийг өмгөөлж хамгаалахгүйгээр хууль хяналтын байгууллагад шалгуу­лахаар өгсөн. Үүний үр дүнд Хөгжлийн банкнаас нэг жилийн дотор нэг их наяд 268.6 тэрбум төгрөгийг эргэн төлөөд байна. Одоо буцааж авах 2.6 их наяд төгрөг бий. Хэдийгээр Хөгжлийн банктай харьцуулахааргүй ч хүмүүсийн анхаарлыг байнга татдаг хэд хэдэн сан бий. Түүний нэг нь Хөдөө аж ахуйг дэмжих сан. Олон жил хаалттай байсан, бас их хэмжээний мөнгө эргэлддэг зээлийн сан бол Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хэн хэдэн төгрөг хэзээ авсан нь тодорхой бус байсаар ирсэн. Ямартай ч Хөдөө аж ахуйг дэмжих санд “Авлигын эрсдэл хамгийн их” байна гэсэн дүгнэлтийг “Голден пэйж” аудитын компани гаргажээ. Тус компани АТГ-ын захиалгаар үнэлгээ хийхэд сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг салбарын сайд толгой мэдэн шийдэж, хэнд хэдэн төгрөг өгөхийг тогтоолоор баталдаг байжээ. 

Ингэхдээ ямар нэгэн сонгон шалгаруулалт, өрсөлдөөнгүйгээр нэр бүхий компанид мөнгө хуваарилж байсан хэрэг. Ямартай ч энэ санг ухаж, АТГ-тай хамтран шалгасны үр дүнд өнөөдрийн байдлаар 285.9 тэрбум төгрөг эргэн төлүүлээд байна. Үүнээс гадна Засгийн газар Боловсролын зээлийн сан тун ч нууцлагдмал нэг байгууллагын цонхыг нээлээ. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр 1997 оноос хойш гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт Монгол Улсын 1950 иргэн суралцжээ. Эдгээр иргэн гадаадад суралцаж төгсөөд эх орондоо ирж, таван жил ажиллан, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр гэрээний үүргээ биелүүлсэнд тооцогдож, зээлээс чөлөөлөгддөг. Гэвч одоогоор 230 иргэн гэрээний үүргээ биелүүлж, зээлээ төлөхгүйгээр алга болсон байна. Тиймээс Засгийн газар зээлдэгчдийн нэрийг зарлаж, 10 гаруй хоногийн дотор 71 мянган ам.долларын эргэн төлөлт хийлгэжээ. 

Өнөөдрийн ханшаар тооцвол 250 сая орчим төгрөг гэсэн үг.Одоо эндээс 20 гаруй тэрбум төгрөг нэмэгдэж орж ирэх ёстой. Ямартай ч Засгийн газар зориглож, авлагаа олж авч, өглөгөө дарахаар хичээж байна. Үүний үр дүнд дурдсан гурван байгууллагаас гэхэд л нийтдээ нэг их наяд 554 тэрбум гаруй төгрөгийн зээлийг эргүүлэн төлүүлээд байна. Төр хулгайлагдсан мөнгөө олж авч чадаж байна. Гэхдээ жирийн иргэд алдагдсан боломжоо олж авч чадахгүй. Магадгүй хэзээ ч олж авч чадахгүй биз ээ. Хэрвээ шударга өрсөлдөөнд оролцож Хөгж­лийн банкнаас, Хөдөө аж ахуйн сангаас зээл авч чадсан бол... Хэрвээ Боловсролын сангаас зээл аваад сурсан бол...Иргэдэд “хэр­вээ” гэсэн ганц үг үлдэж байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24545/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22