“Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалт Чингэлтэй дүүрэгт боллоо


Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласны хүрээнд Улаанбаатар хотын цахим шилжилтийг эрчимжүүлж, авлига, хүнд суртлыг арилгах чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ хамтран "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар дүүргүүд дэх төрийн албан хаагчид, хороодын хэсгийн ахлагч нартай санал солилцох зорилгоор тус уулзалтыг хийж байна. Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл цахим шилжилтийн хүрээнд дүүрэгт хийж, хэрэгжүүлж буй ажил, төлөвлөгөөг танилцуулав. Тэрбээр “Иргэдийн амьдрах аюулгүй орчинг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн газар нутгийг камерын хяналтад бүрэн оруулахаар зорьж байгаа. Эхний ээлжид дүүргийн 3, 4, 5, 6, 10, 12 дугаар хороог камержуулж, Нэгдсэн төвд 24 цагаар хянадаг боллоо. Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Нэг цэгийн үйлчилгээний төвийн тоог дөрөв болгон нэмлээ. Ингэснээр иргэд хотын төв рүү явалгүйгээр өөрт ойрхон байршлаас төрийн бүх төрлийн үйлчилгээг авах боломж бүрдсэн. Мөн Газрын албанаас иргэдэд үзүүлдэг 44 төрлийн үйлчилгээний 35-ыг нь цахимаар хүргэдэг боллоо” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд салбар бүрд хийж буй цахим шилжилтийг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотыг авлигаас ангид байлгах, зардал чирэгдлийг бууруулах, төрийн хүнд суртлыг багасгах чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд “Онлайн бизнес төв”, “E-School” систем, хэсгийн ахлагч нарын систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах систем, “UB map” газрын зургийн систем зэрэг томоохон төслүүдийг эхлүүлээд байна. Бид Улаанбаатарыг дижитал хот болгох томоохон зорилго тавин ажиллаж байгаа. Нийслэлд ажилладаг төрийн 48 мянган албан хаагчийн ажлын ачааллыг бууруулах, хялбаршуулах, бүтээмжийг нэмэхээс гадна хүнд суртлыг багасган, бүх үйл ажиллагааг ил тод, шилэн болгох хэрэгтэй” хэмээв.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газрын “5Ш” ажиллагааны үндэс суурь “Шилэн” байхаас эхэлнэ гэдгийг тодотгож, "Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаа танилцуулав. Тэрбээр “Чингэлтэй дүүрэг хорооддоо ногоон байгууламжийн хяналтын удирдлагын системийг хамгийн хямд зардлаар суурилуулж, үргүй зардлыг бодитоор бууруулсан нь сайшаалтай. Мөн энэ ажлын үр дүнд тухайн бүсэд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс буурсан сайн мэдээ байна. Энэ мэт ажлыг бусад дүүрэгт хэрэгжүүлбэл нийслэлийн хэмжээнд үр дүнгээ өгөх чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, үйлчилгээнийх нь хүртээмжийг нэмэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж, тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах чиглэлээр хийж буй “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт уулзалтыг Баянзүрх дүүрэгт зохион байгуулсан билээ. Цаашид уг уулзалтыг дүүрэг бүрд зохион байгуулна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06