Их Британи хинду Ерөнхий сайдтай боллоо


Их Британийн Консерватив намын даргын төлөөх өрсөлдөөнд Риши Сунак ялалт байгуулж, 79 дэх Ерөнхий сайдаар томилогдлоо. Тэрбээр Вант улсын анхны өнгөт арьст, хинду шашинтан Ерөнхий сайд болж байна. Мөн 200  жилийн түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд боллоо. Түүний эхний сорилт бол Консерватив намын фракцын хагарал, эвдрэлцлийг зохицуулах.  

Тэрбээр III Чарльз хаанд бараалахсны дараа Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.

Сангийн сайд асан  Сунакийг татвар, төсвийн алдагдлыг нөхөх хатуу бодлого баримталж, эдийн засгийн хямралыг гэтэлж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
 Сунак өнгөрсөн сард Ерөнхий сайдын суудлын төлөө Лиз Трасстай өрсөлдөөд ялагдсан. Тэр үед түүнийг “Вестминстерийн амьдралаас залхсан”, “Калифорни руу нүүж, санхүүгийн карьераа үргэлжлүүлнэ” зэргээр хэвлэлүүд бичиж байсан юм.

Энэтхэгийн цагаач гэр бүлээс гаралтай Риши Сунак Стэнфордын их сургуулийг төгсжээ. Тэрбээр Энэтхэгийн мэдээллийн технологийн аварга “Infosys” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтны охин  Акшата Муртитэй гэрлэж 730 сая фунт стерлингийн хөрөнгө өвлөжээ. Акшата Их Британийн иргэншилгүй учир улсад их хэмжээний татвар төлдөг байна. Сунак Трассаас илүү прагматик шинжтэй улстөрч.  Тиймээс Умард Ирландын протоколд хатуу байр суурь баримтлахаа амласан. 

Х.Заяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 9 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06