“Энхтайваны гүүрэн доорх дулааны шугамд дөрөвдүгээр сарын 12-нд гарсан гэмтлийг шөнө нь зассан”


Энхтайваны гүүрний доорх дулаан дамжуулах шугам сүлжээнд гэмтэл гарсныг тухайн үед нь зассан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өглөө. УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Энхтайваны гүүрний доорх дулааны шугамд 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гэмтэл гарч, шөнөдөө засаж, хэвийн болгосон. Уг шугам нь 2002 онд ашиглалтад орсон, 300 диаметртэй бөгөөд элэгдлийн улмаас гэмтэл гарсан. Тус шугам сүлжээ нь Эрэлийн байрууд, тухайн бүсэд хамаарах ус дамжуулах долоон төвийг дулаанаар хангадаг” гэлээ.

Мөн тэрбээр Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний асуудал нэлээд хүндэрсэн нөхцөл байдалтай байгааг онцолж байлаа. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 1223 км ус, дулаан дамжуулах шугам сүлжээ байдаг бөгөөд 379.5 км нь дулаан дамжуулах шугам аж. Харин эдгээрийн 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.

Түүнчлэн 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийт 644 төсөл арга хэмжээ, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнээс 27.1 км нь дулааны шугам сүлжээнд хамаарах юм. Тодруулбал, энэ жилийн хувьд 30, 40 жил болсон дулааны шугам сүлжээтэй Бага тойруу буюу Багшийн дээдээс СУИС-ийн урдуур Цэцэг төв хүртэл, Жамьян гүний гудамж буюу Төв номын сангаас “Блю скай”-н урдуур Багшийн дээд хүртэл, 3, 4-р хорооллын эцэс гэх мэтчилэн 30 км гаруй замыг иж бүрэн шинэчилнэ.

Өмнөх жилүүдэд дулаан дамжуулах шугам сүлжээнд засвар хийхдээ ирэх жилийн өвлийн бэлтгэлийн хүрээнд л хийдэг байсан бол энэ жил 19 байршилд иж бүрэн засвар хийнэ. Мөн жил бүр дулаан дамжуулах хоолойд засвар хийдэг нь анхнаасаа тухайн шугам сүлжээгээ хонгилын системээр хийгээгүйтэй холбоотой байна.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06