“Тунамал гарден”


Цаг хугацаагаар аялан үлэг гүрвэлийн үеийн аварга ой моддын ширэнгэд орчих мэт мэдрэмж төрүүлэх орчин ахуй. Ийм орчны сэнгэнэсэн таатай үнэрт мансууран зогсож ахуйд мөдхөн хаа нэгтэйгээс ямар нэгэн дууч шувуу жиргээд унах ч юм шиг. Хаврын хариг цагаар зуны дунд сард зочил­чихсон ч юм уу. Их хотын эрхэмсэг, эрүүл мэнддээ анхаардаг, дэгжин, хээнцэр бүсгүйчүүдийн зорин очдог “Тунамал гарден” цэцгийн дэлгүүрт амралтын өдрөөр ийнхүү тухлан саатлаа. 


“Монголын үнэн” сонин “Тунамал гарден” цэцгийн дэлгүүртэй хамтран хаврын цэцгийн тариалалт, арчилгаа, үрсэлгээний талаар цуврал мэдээлэл бэлтгэн оруулж байхаар болсон билээ. Миний түрүүний оймтой зүйрлээд байсан ургамлыг “Усан пахира” гэдэг. Том навчин титэмтэй мод, агаар чийгшүүлдэг. Гэртээ ургаж байгаа пахираг өөр хүнд бэлэглэж болохгүй гэдэг. Заавал хүнд өгөх хэрэгтэй бол оронд нь мөнгө авах, эсвэл өөр зүйлээр солилцох ёстой. Пахира нь өрх гэрт эрүүл мэнд, азын тэнгэр, санхүүгийн эрх чөлөө, хөгжил цэцэглэлт авчирдаг ба энэ бүгд нь шинэ навч гарах бүрийд нэмэгддэг. Пахирагийн таван салаа навч нь төмөр, мод, ус, гал, шороо таван махбодыг бэлгэддэг бөгөөд тавьсан газрынхаа орчны махбод, энергийг тэнцвэржүүлдэг. Иймээс пахираг байршуулсан газрын сул, дутагдаж байгаа мах бодыг сэргээж, идэвхжүүлж өгдөг байна. 

Шинэ байранд орсон гэр бүлд болон шинэ ажил эхэлж буй хэнд ч бэлэглэхэд маш тохирсон бэлэг ажээ. Тасалгааны агаарын микроклиматыг эрүүлжүүлдэг, хүчилтөрөгч, озон, аэро ион ялгаруулна. Нойргүйдэл, мэдрэлийн ядаргаатай хүмүүст сайнаар нөлөөлж уур уцаар дардаг гэж үздэг. 

Албан тасалгааны өрөөнд тавьсан байхад ажиллагсдын амьсгалын замаар халдах боломжтой элдэв өвчин багасаж, хүний дархлаа сайжирдаг гэдэг нь тогтоогджээ. Азийн орнуудад пахираг “мөнгөний мод” гэж нэрлэж ирсэн. Ихэнхдээ санхүүгийн аз дагуулж явдаг гэж үздэг байна. Усан пахира мод нь тэсвэртэй, үрээр эсвэл ишний хэсэгтээ мөчрөөр үрслүүлж болдог. Пахираг дангаар нь ганц мод болгож тарьж болно. Гэхдээ арваад жил болж байж, дээшээ урт ургасны дараа л хажуугийн мөчрүүд гарч эхэлдэг. Пахира нь гэрэлсэг, гэхдээ нарны шууд тусгалд навч нь түлэгддэг. Цонхноос хэт хол байрлуулбал иш нь хэт сунаж, үүнээс үүдээд үзэмж нь муудна.

 Цонхноос шууд нарны тусгал тусах бол хөшгөөр хурц гэрлийг саармагжуулж өгөх ёстой. Салхинд маш дургүй, навчнууд унана. Халуун хуурай орчинд байж чаддаггүй, мөн сэрүүн орчинд дургүй. Хавар зуны улиралд хамгийн таарсан температур 20-25С, өвөл 14-16С. Халуун паарны хажууд байрлуулж болохгүй. Салхитай газар, онгорхой цонхны дэргэд байрлуулахгүй. Зүйрлэвэл бүсгүй мэт эрхэмсэг ургамал. Усан пахираг хавар зундаа сард нэг удаа минерал бордоогоор тэжээл өгч болно. Хэт их услаад, гэрэл бага байх юм бол иш нь сунаад, жирийн мод шиг болно. Ишний доод хэсгийг бүдүүрүүлж “шил” хэлбэртэй болгоно гэвэл услалт, гэрлийг тааруулах хэрэгтэй. Дээш өндөр болгохгүй, саглагар навч олныг гаргая гэвэл хавар дээш тэмүүлсэн мөчрүүдийг тайрч өгвөл өтгөрч ургана. Бид дараагийнхаа дугаарт аварга “Монстер” хэмээх тасалгааны ургамлын арчилгаа, болон тайлбарыг хүргэх болно.

Улаанбаатар салбар: 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, шинэ зам, Сөүл эмнэлгийн эсрэг тал, “Тэлмүүн” Tower 615 “ТУНАМАЛ ГАРДЕН” homedecor, бэлэг дурсгал, цэцгийн урлан

Улаанбаатар салбар: 
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, шинэ зам, Сөүл эмнэлгийн эсрэг тал, “Тэлмүүн” Tower 615 “ТУНАМАЛ ГАРДЕН” homedecor, бэлэг дурсгал, цэцгийн урлан

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/



0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22