А.Ариумаа: Үсний стилийг бүсгүйчүүдийнхээ ажил мэргэжил, мөрөөдлийн дүр төрхөд нь тулгуурлан бүтээдэг


Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн охид бүсгүйчүүд маань гадаад үзэмждээ анхаарал хандуулдаг. Тэр дундаа дүр төрх бүрдүүлэхэд чухал нөлөөтэй үсний засалтаа хэрхэх талаар санаа чилээдэг билээ. Тиймээс тэдэнд туслах, сэдэл өгөх зорилгоор үсний стилист А.Ариумаатай ярилцлаа. Мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр дэлхийд алдартай үс арчилгааны брэнд бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог ажээ.     

 

-Тав тухтай орчныг бүрдүүлсэн салондоо урьсанд баярлалаа. Ярилцлагын эхэнд та уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

-“Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Амгаланбаатарын Ариумаа гэдэг. Манайхыг зорин ирдэг охид бүсгүйчүүд маань намайг Ари нэрээр илүү танина. Миний хувьд үсчний мэргэжлийг сонгон ажиллаад хэдийнэ 11 жил болсон байна. 

-Бид “Үс сайхан бол зүс сайхан” гэж чихэнд хоногштол сонссон. Хүний гадаад төрхөөс гадна дотоод гоо үзэмжийг бүрдүүлдэг стилистүүд нэг талаараа сэтгэлзүйч гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тийм ээ, санал нийлнэ. Бүсгүйчүүдийн дүр төрхийг тодорхойлоход үсний засалт чухал үүрэгтэй. Үсний стиль бүрдүүлэх нь тухайн үйлчлүүлэгчийн маань гадаад гоо сайхнаас гадна өөртөө итгэх итгэл, эрч хүч, баяр баяслыг бэлэглэдэг.   

-Хүний бүрдүүлэхийг хүссэн төрхийг бий болгохын тулд та хамгийн түрүүнд ямар алхам хийдэг вэ. Тухайлбал, нээлттэй ярилцдаг уу?

-Үсний стиль бүрдүүлэхдээ зөвхөн харагдах байдлыг чухалчлах бус бүсгүйчүүдийнхээ ажил мэргэжил, дотоод сэтгэлд орших мөрөөдлийн дүр төрхөд нь тулгуурладаг. Энэ нь үсний стилистүүдээс ур чадвар, мэдрэмж шаарддаг тул тухайн үйлчлүүлэгчтэйгээ зөвлөн ярилцсаны үндсэнд шийдэлд хүрдэг. 

-Стилиэ оновчгүй бүрдүүлэх нь наснаасаа илүү овортой, зарим  тохиолдолд ширүүн дүр төрхтэй харагдуулдаг уу?

-Мэдээж, хамгийн их нөлөөлнө. Тиймээс би үйлчлүүлэгчийнхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, зөвлөдөг.

-Хүний харагдах байдалд үсний өнгө хэрхэн нөлөөлдөг вэ. Ер нь хүнд зохидог, зохидоггүй өнгө гэж бий юү?

-Тухайн хүнд тохирох өнгө гэж бий. Үүний тулд хүмүүс сэрүүн эсвэл дулаан өнгөний аль нь тохирохыг тодорхойлуулснаар гоо үзэсгэлэнтэй бөгөөд залуухан харагддаг. Миний хувьд үсний стиль бүрдүүлэхдээ үйлчлүүлэгчийнхээ арьс, нүдний өнгийг илүү анхаарч сонголтоо хийдэг юм.

-Та үйлчлүүлэгчдэдээ ямар үсний будаг санал болгож байна вэ?

-Монголд үс арчилгааны албан ёсны эрхтэй найман брэнд бүтээгдэхүүн орж ирдэг. Миний хувьд үйлчлүүлэгч, зочдодоо эрүүл мэндэд нь сөрөг нөлөө бага, үнэргүй, органик бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгодог. 

-Үйлчлүүлэгчдэдээ санал болгодог бүтээгдэхүүнийхээ талаар тодруулж болох уу. Ямар давуу талтай вэ?

-Испанийн үс арчилгааны олон жилийн түүхтэй “Tahe” брэндээр үйлчлээд олон жил болж байна. “Tahe” нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө бага /lumiere, soft color and organie care/ олон төрлийн будаг болон үс эмчилгээ, арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй дэлхийн брэнд юм. 

-Хүмүүс трэнд дагаж үсний өнгө, засалтаа өөрчлөх нь хэр оновчтой вэ?

-Миний хувьд трэнд дагахаасаа илүү тухайн хүний нүүрний хэлбэр, дүр төрх, арьс болон нүдний өнгөнд тохируулан хамгийн зохимжтой үйлчилгээг санал болгодог. Үсний стилийг бүрдүүлэхэд үйлчлүүлэгчийн маань үсний бүтэц, ширхэгт нь хүртэл тохируулан үйлчилгээ хийх шаардлага гардаг.

-Тантай уулзсаных бас нэгэн зүйлийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Үсээ өнгөлөг, сайхан харагдуулахад дагаж мөрдөх эхний алхам юу байдаг бол?

-Эрүүл, гялалзсан торгомсог үс хүний гоо сайхныг улам тодруулж, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Энэ нь бидний өдөр тутамдаа үсээ зөв угаахаас ихээхэн шалтгаалдаг. Үс болон хуйх хаггүй, тослоггүй, унахгүй байхын тулд хүн үснийхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүнээ зөв сонгох нь чухал.

-Хүмүүс стилиэ өөрчилж, үс зүсэндээ ихээхэн анхаарал хандуулдаг улиралд бид ярилцаж байна. Тиймээс ярилцлагын төгсгөлд манай уншигчдад хандан үсээ хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгнө үү.    

-Хаврын улиралд илүү хуурай, тоосжилт ихтэй байдаг учраас бидний арьс, үс маш ихээр хуурайшдаг. Монголчуудын хувьд идэж, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээсээ үсний хэрэгцээтэй амин дэмээ нөхөж чаддаггүй тул үс уургаар дутагдаж хуурайшдаг талтай. Тиймээс үсний чийгшүүлэх үйлчилгээтэй тос, тэжээлийн маск, кератин болон органик уургийг хэрэглэж үсээ маш сайн чийгшүүлээрэй гэж зөвлөе.

-Ярилцсанд баярлалаа.  


Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/


0
angry
2
care
0
haha
8
liked
4
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22