Багш нарын ажлын бүтээмжийг үнэлж, 10-25 хувийн урамшуулал олгоно


Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг энэ сарын 15-16-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж буй талаар БШУЯ-ны Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат мэдээллээ.

Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багшийг хамруулах бөгөөд тэднийг дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр дүгнэх юм байна. Ингэхдээ өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний арга ашигладаг гэдгийг тус төвийн дарга Л.Ганбат онцоллоо. Тодруулбал, тухайн багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг багш өөрөө, хамт олон, суралцагч, эцэг эх, заах аргын нэгдлийн ахлагч, нийгмийн ажилтан, сургалтын менежер, захирал үнэлдэг. Харин сургалтын байгууллагын гүйцэтгэлийг суралцагч, эцэг эх, хамт олон, харьяа боловсролын газар, хэлтэс үнэлдэг байна.

Үнэлгээний үр дүнг нийслэл, аймгийн төв, сум болон багийн төв гэсэн гурван байршилд судлагдахуун болгоноор индексийн зургаан түвшинд бүлэглэн тооцож, 10-25 хувийн урамшуулал олгодог аж. Өнгөрсөн жилийн тухайд нийт ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 43 орчим хувь нь 1-4 түвшинд хамрагдаж, өөрийн үндсэн цалин дээрээ нэмэлтээр 10-25 хувийн урамшууллыг авчээ.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох энэхүү ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй гэдгийг БШУЯ-ны Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат хэллээ. Тэрбээр “Сургуулийн өмнөх буюу цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Харин энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн багш болон сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хийж эхлээд байна. Энэхүү ажлыг сургууль, багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилан багшийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, урамшуулал, нэмэлт санхүүжилт олгох төсвийн шинэчлэлийн хүрээнд зохион байгуулж байгаа юм” хэмээв. 

С.Аз


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06