Л.Ганбат: Багшийн ажлыг судлагдахуун бүрээр үнэлж, 10-25 хувийн урамшуулал олгодог


Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлж үнэлэн, урамшуулал олгох ажлыг энэ сарын 15-16-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах талаар БШУЯ-ны Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл өглөө. Энэ үеэр тус төвийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэхүү үнэлгээнд хэдэн сургуулийн, хэчнээн багш хамрагдах вэ. Тэдгээр багшийн ажлыг ямар зарчмаар үнэлж, тодорхойлдог вэ?

-Энэхүү гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багшийг хамруулна. Тухайн багш ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрхэн яаж гүйцэтгэж байна вэ гэдгийг бүтэн агуулгаар нь харж, үнэлж дүгнэж буйгаараа онцлогтой. Үүний хүрээнд багцалж гаргасан дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг. Гэхдээ тухайн багшийн ажлыг гүйцэтгэл, үр дүнг  Боловсролын үнэлгээний төв ч юм уу, аль нэгэн хөндлөнгийн байгууллага, хувь хүн дүгнэхгүй. Харин эхлээд багш өөрөө, дараа нь хамт олон, суралцагч, эцэг эх, заах аргын нэгдлийн ахлагч, нийгмийн ажилтан, сургалтын менежер, захирал үнэлдэг. Харин ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг зургаан шалгуур, есөн үзүүлэлтээр үнэлдэг. Өөрөөр хэлбэл, суралцагч, эцэг эх, хамт олон, харьяа боловсролын газар, хэлтэс гэх мэт үнэлгээний багийн оролцоотойгоор үнэлнэ гэсэн үг.

-Гүйцэтгэл нь хангалттай түвшинд үнэлэгдсэн багшид хэдэн хувийн урамшуулал олгодог вэ? 

-Үнэлгээний үр дүнг нийслэл, аймаг, сум болон багийн төв гэсэн гурван байршилд судлагдахуун болгоноор индексийн зургаан түвшинд бүлэглэн тооцож, 10-25 хувийн урамшуулал олгож байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот дахь сургуулийн багшийг аль нэгэн сумынхтай, математикийн багшийг биеийн тамирын багштай харьцуулж, нэг шалгуураар үнэлэхгүй гэсэн үг. Судлагдахуун бүрээр нь үнэлж, зургаан түвшинд байршуулна. Өнгөрсөн жилийн тухайд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 43 орчим хувь нь 1-4 дүгээр түвшинд хамрагдаж, үндсэн цалин дээрээ нэмэлтээр 10-25 хувийн урамшуулал авсан.

-Энэхүү ажлын гол зорилго, үр дүн?

-Үндсэн хоёр гол зорилготой. Нэгдүгээрт, багш нарыг тасралтгүй хөгжүүлэхэд ямар хэрэгцээ шаардлага байна вэ гэдгийг тодорхойлох суурь мэдээллийн сантай болохыг зорьж байна. Хоёрдугаарт, боловсролын салбарт хэрэгжүүлж  буй үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэчлэлийн системийг бий болгохоор энэхүү ажлыг өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэл, үр дүн сайтай ажиллаж буй багш үндсэн цалингаасаа гадна тодорхой хэмжээний  урамшуулал авч байна гэсэн үг.

-Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох энэ удаагийн ажил өнгөрсөн жилийнхээс юугаараа онцлогтой вэ?

-Өнгөрсөн жил зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, багш нарыг хамруулсан. Харин энэ удаад бид өөрсдийнх нь хүсэлтэд үндэслэн хувийн хэвшлийн сургууль, багш нарын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж буйгаараа онцлогтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06