Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг Монгол, БНСУ-ын сэтгүүлчид нэгдлээ


Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоотой хамтран одоогоос дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотноо Монгол, Солонгосын сэтгүүл зүйн холбоодын хамтарсан анхдугаар форумыг зохион байгуулж байлаа. Тэгвэл энэ сарын 15-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл хотноо Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг "Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Түүнд сэтгүүлчдийн оролцоо" сэдвийн дор зохион байгууллаа. Форумын эхэнд МСНЭ, Монголын үндэсний сайтын хөгжлийн холбоо, Монголын сайтын холбоо, Солонгос улсын интернэт сонины холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Хоёрдугаар форумыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нээж "Манай МСНЭ 2013 оноос өнөөдрийг хүртэл Солонгосын сэтгүүлчдийн холбоотой найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байна. Үүний үр шим болж Солонгосын цахим сэтгүүл зүйн толгой байгууллага болох интернэт сонины холбоотой санамж бичиг байгуулж байгаад баяртай байна. МСНЭ, Солонгосын сэтгүүлчийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах яриа эхлээд 10 жил, санамж бичиг зурж ажил хэрэг болгоод есөн жил болж байна. Энэ хамтын ажиллагааны эхлэлийг тавьж мөн өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжүүлсэн үе үеийн удирдлагуудад талархлаа" гэсэн юм. Харин Солонгосын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун "Дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотод анхдугаар форум зохион байгуулж байсан. Цар тахлын улмаас дөрвөн жил завсарласнаар хоёрдугаар форумаа зохион байгуулж байна. Хоёр улсын байгаль орчны асуудалд сэтгүүлчид бидний оролцоо чухал юм. Энэ удаагийн хурлаар олон асуудлыг ярилцаж, шийдлийг эрэлхийлнэ гэдэгт итгэж байна” гэв.

Солонгосын эрдэмтэд Монголын цөлжилтийг судалж байна

 “Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ. Түүнд сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт хоёрдугаар форумын үеэр БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа Ой, байгаль орчны судалгааны төвийн цөлжилтийн эсрэг мэргэжилтэн, доктор Пак Ки Хун “Төв Азийн бүс нутгийн цөлжилт ба газрын доройтол, хамтын ажиллагаа”, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар “Цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй ойжуулалт, түүнд сэтгүүлчдийн оролцоо, “Грийнфийс” олон улсын байгууллагын БНСУ дахь төвийн мэргэжилтэн Чан Да Уори “Дэлхийн цаг уурын өөрчлөлт ба түүнд нөлөөлөх сэтгүүлчдийн оролцоо, МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ууганбаяр “Цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудал, сэтгүүлчдийн оролцоо” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. БНСУ-ын Ой, байгаль орчны судалгааны төвийн мэргэжилтэн, доктор Пак Ки Хуны “Төв Азийн бүс нутгийн цөлжилт ба газрын доройтол, хамтын ажиллагаа” сэдэвт илтгэл форумд оролцогчдын анхаарлыг татаж байлаа. Солонгос улсад 2000 оноос эхлэн шороон шуурганы асуудал эрчимтэй хөндөгдөж эхэлсэн байна. Тус улсын цаг уурчид, эрдэмтэд 10 микрометрээс бага диаметртэй нарийн тоосонцор Хятадын хойд хэсэг, Монголын говиос эхтэй хэмээн үзэж, судалгааны ажлууд хийж эхэлжээ. Доктор Пак Ки Хун Монгол, Хятадын нутгаар явж судалгаа хийж, цөлжилтийг бууруулах, мод тарих ажлыг зохион байгуулж байсан байна. Учир нь БНСУ-ын Байгаль орчны яам Хятад, Монгол Улстай 1990 оны сүүлээс хамтран ажиллаж эхэлжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад цөлжилтийн эсрэг арга хэмжээ авч, тодорхой хэмжээний тусламж үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2007-2016 онд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянзагт цөлжилтийг багасгах зорилгоор ойжуулах ажлыг хийж, модны ургалтын талаар судалгаа хийснээ танилцуулсан юм. Тэрбээр “Мод тарихдаа тухайн орон нутагт эртнээс нутагшсан, нутгийн мод тарих нь л хамгийн үр дүнтэй” хэмээн онцолж байлаа.

 

Байгаль орчны сэтгүүлчдийг бэлтгэнэ

 Мөн МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ууганбаяр “Цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудал, сэтгүүлчдийн оролцоо” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудаас байгаль орчны сэдвээр 200 орчим сэтгүүлч мэдээ мэдээлэл бэлтгэж байна. Үүнээс мэргэшсэн 68 сэтгүүлч байна гэсэн судалгаа бий. Тэд “Байгаль орчны сэтгүүлчид”, “Ногоон дэлхий” гэсэн хоёр клубт харьяалагдаж хамтран ажилладаг. Сэтгүүлчид иргэдийн мэдэх эрх, ойлгуулах тал дээр хариуцлагатай ажилладаг учраас өөрсдөө тухайн асуудлаа мэдэж байж бусдад түгээнэ. Энэ ажлын хүрээнд байгаль орчны чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх, чадваржуулах ажлыг МСНЭ цаашид хэрэгжүүлж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байгааг дурдлаа. Тухайлбал, БОАЖЯ-ны дэмжлэгтэй цуврал сургалтуудыг ирэх намраас хийхээр төлөвлөжээ. Мөн ирэх сараас Хэвлэлийн хүрээлэн дээр байгаль орчны сэтгүүлчдийг мэргэшүүлэх нэг жилийн сургалт эхлэх юм байна.

 

Монгол Улс жилд 50 сая тонн нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг

 Цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн таван жилийн өмнөөс БНСУ их хэмжээний алдагдал хүлээж байгаа талаар “Грийнфийс” олон улсын байгууллагын БНСУ дахь төвийн мэргэжилтэн Чан Да Уори “Дэлхийн цаг уурын өөрчлөлт ба түүнд нөлөөлөх сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт илтгэлдээ дурдаж байлаа. Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Солонгост анх удаа хэт халж, Сөүлд +40 хэм хүрсэн байна. Мөн 2020 онд 52 өдрийн турш үргэлжилсэн бороо орсон байна. Өнөөдөр дэлхийн дулаарал нэмэгдэж буй гол шалтгаан нь хүлэмжийн хийн ялгарал. Германы эрдэмтэд дэлхийн 200 гаруй улсын хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг жил бүр шинэчлэн гаргадаг юм байна. Судалгаанаас үзэхэд Монгол Улс дэлхийн 200 гаруй улсаас 46-д жагсаж, дэлхийн дулаарлаас үүдэн хохирол амсдаг орнуудын тоонд ордог. 2021 оны байдлаар БНСУ 616 сая тонн, Монгол Улс 50 сая тонн нүүрстөрөгчийн хий ялга­руулжээ.

Дэлхийн 200 гаруй улсаас нүүрстөрөгчийн хий ялгаруулж буй байдлаар Солонгос 10-т, Монгол 57-д бичигдсэн байна. Харин нүүрстөрөгчийн хийн 50-аас дээш хувийг АНУ, Хятад ялгаруулдаг байна. БНСУ-ын хувьд нүүрстөрөгчийн хийг ялгаруулж байгаа гол салбар нь газ, тос, нүүрс байна. Форумын үеэр Чан Да Уори “1700-1800 он буюу Аж үйлдвэрийн хувьсал үүссэнээс хойш дэлхий 1.1 хэмээр байнга дулаарч байгаа. Энэ үзүүлэлт 0.4 хэмээр нэмэгдэхэд дэлхий дээр амьд амьтан, ургамал үлдэх боломжгүй” хэмээн ярьж байсан юм. БНСУ дэлхийн дулаарлын эсрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлж нүүрстөрөгчийн хийг ялгарлыг 2030 он гэхэд 40 хувиар багасгах зорилт тавин ажиллаж байна.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22