Найман байршилд 140 мянга гаруй мод тарьсан


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэдийн оролцоо” хаврын бүх нийтийн мод тарих ажлыг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 6-22-ны хооронд зохион байгуулсан. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ашиглалт хариуцсан мэргэжилтэн Н.Тамираас тодрууллаа.

 -Энэ жилийн хувьд хэдэн мод тарьсан бэ?

-2023 оны хавар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд найман байршилд 208 мянга гаруй мод тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 10 төрлийн 140 мянга гаруй шилмүүст, навчит болон гоёл чимэглэлийн мод, сөөгийг 450 гаруй байгууллага, 5000 гаруй албан хаагч болон иргэдийн оролцоотой тариад байна. Ингэхдээ бид модоо ойжуулах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, цэцэрлэгжүүлэлтийн хэлбэрээр тарихыг зорьж байгаа. Түүнчлэн өмнөх жил дөрвөн байршилд тарьсан модлог ургамлын арчилгаа усалгаа, нөхөн тарилтыг энэ сарын 11-19-нд нийт 312 байгууллагын оролцоотойгоор зохион байгууллаа.

Ер нь 2030 он хүртэл нийслэл хотод 120 сая мод тарих ажлын хүрээнд ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр 12,948 га талбайд 20.7 сая, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 34.3 сая, хотын ногоон байгууламжийн 3750 га талбайд 65 сая мод тарихаар төлөвлөсөн.

-Мод тарьсан байршлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо буюу Баруун салааны Бумбатын булаг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд Түргэний гол дагуух Ногоон хэрэм зурвас, мөн Налайх дүүргийн долдугаар хороонд “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд тус тус мод тарьсан. Түүнчлэн Баянгол дүүргийн “Баянгол” цэцэрлэгт хүрээлэн, Сонгинохайрхан дүүргийн “Инчон мөрөөдлийн төгөл”, Чингэлтэй дүүргийн “Хайрхан” хөгжлийн төв, Хан-Уул дүүргийн Айцын амны шинээр мод тарих зургаан га талбайд болон Баянзүрх дүүрэгт байрлах НЗАА-ны мод үржүүлгийн газарт мод тариад байна. Эдгээр байршлын харуул хамгаалалт, тарьсан моддын усалгаа, арчилгааг дүүргүүдийн тохижилт хариуцсан болон мэргэжлийн байгууллага хариуцна.

-Өнгөрсөн жилүүдэд хэдэн мод тарив?

-2021-2022 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг 117 га, хамгаалалтын ойн зурвасыг 109.4 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 91 га талбайд хийсэн. 2021 онд 364,802 мод тарьсан. 2022 онд нийтийн эзэмшлийн 102 мянга гаруй ам метр талбайд зүлэгжүүлэлт, 14 мянга гаруй ам метр талбайд цэцгийн мандал байгуулсан.

Мөн гэр хороол­лын 14,185 айл өрх хашаандаа 78,034 мод тарьж, 54,627 иргэн, 3339 аж ахуйн нэгж байгууллага 1,334,697 мод, сөөг тарьж агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байна. Нийт тарьсан моддын ургалт 90-ээс дээш хувьтай байна. Гэхдээ мод тарьсан хоёр дахь жилээс эхлэн арчлах, хамгаалах ажлыг эрчимжүүлдэг. Үүнд бид анхаарч ажиллаж байгаа.

-Нийслэлийн хэмжээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн байгууллага байдаг вэ. Тарьц, суулгацын нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ?

-Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр нийслэлийн хэмжээнд 54 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нийс­лэлийн Захирагчийн ажлын албанаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 2030 он хүртэл нийт 120 сая мод тарихад шаардлагатай стандартын суулгац ургуулах тогтвортой байдлын гэрээг цэцэрлэгжүүлэлтийн 15 байгууллагатай байгуулсан. Энэ хүрээнд 25 төрлийн 110 гаруй зүйл, сортын мод сөөг, байгалийн олон наст болон нэг наст цэцэг ургуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж, модлог ургамлын дендрарыг байгуулахаар ажиллаж байна.

Энэ жилийн хувьд нийслэлийн дөрвөн дүүргийн таван байршилд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа явуулахаар бэлтгэл ажлыг хангаж, дөрвөн дүүрэгт модны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.

-Иргэн, аж ахуйн нэгж, байгуулла­гуудын оролцоог сайжруулах ямар ажил хийж байна вэ?

-Иргэн бүрд мод тарих соёлыг нутагшуулах, байгууллагуудын хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөллийн сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Түүнчлэн мод тарьж ургуулах, хамгаалахыг мэргэжил, арга зүйн хувьд заах 1000 сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 39 багш бэлтгээд байгаа.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22