Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан НҮБ-ын дээд түвшний уулзалтад оролцлоо


НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах дээд түвшний уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан албаны хүмүүсийн хамт оролцлоо. Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий ассамблейн ивээл дор зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх дээд түвшний уулзалт” АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд болсон юм. “Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхийн тулд үйл хэргээ нэгтгэн гамшгийн эрсдэлийг бууруулна” уриан дор зохион байгуулсан тус уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Баасансүрэн нарын албаны хүмүүс оролцсон юм.  

Гамшгийн эрсдэлийг бууруулах дээд хэмжээний уулзалтад 162 улс орны төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, сайд нарын төлөөлөл “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн хэрэгжилтийг дунд хугацаанд эрчимжүүлэх тухай” улс төрийн мэдэгдлийг санал нэгтэйгээр дэмжин баталжээ. Энэхүү улс төрийн мэдэгдлийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор баталгаажуулах бөгөөд ингэснээр дэлхий нийт, улс үндэстний Засгийн газар дараах чиглэлээр хүчээ нэгтгэн, ирэх 2030 он хүртэлх хугацаанд гамшгийн эрсдэлийг бууруулах ажлыг шинэ шатанд хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээх юм байна. Ингэснээр дэлхий нийт “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зарим үр дүнд хүрч байгаа ч эрсдэлийн үнэлгээ, үнэн зөв мэдээлэлд түшиглэсэн бодлогын шийдвэрүүд гарахгүй. 

Эрсдэлийг бууруулах инс­титуцын тогтолцоо бэхжиж байгаа ч олон талын оролцоо, эрсдэлийг бууруулах санхүүгийн тогтвортой чадавх хөгжихгүй байгаа аж. Тиймээс орон нутаг, нутгийн өөрөө удирдах байгууллагуудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангахдаа тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа түншлэлийг өндөр түвшинд хөгжүүлэн ажиллах зэргийг тусгажээ. 

Анх 2015 онд НҮБ-ын Ерөнхий ассамб­лейн чуулганаар “Гамш­гийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөр”-ийг 193 улсын саналаар баталсан байдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тавьсан долоон зорилт, дөрвөн тэргүүлэх чиглэлийг улс орнууд хэрэгжүүлж байгаа ч хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл тавьсан зорилтод хүрэхэд олон саад бэрхшээл тохиолдож байгаа ажээ. Тухайлбал, дэлхий нийтийн өмнө тулгамдсан тогтвортой хөгжлийн олон асуудал, байгалийн гамшгаас үүдэлтэй олон эрсдэлээс гадна нийгмийн эрүүл мэндийн эрсдэл болох цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт, газар хөдлөлтөөс шалтгаалсан нас баралт, эдийн засаг, нийгмийн хохирол багасахгүй байгаа юм. Энэ удаагийн дээд түвшний уулзалтаар оролцогч 162 улс орны өндөр дээд түвш­ний төлөөлөгчид “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн туршлага, тохиолдсон хүндрэл бэрхшээл, 2030 он хүртэлх хугацаанд НҮБ болон бусад олон улс, бүс нутгийн байгууллагуудаас анхаарвал зохих үйл ажиллагааны санал дүгнэлтийг хэлэлцсэн юм. АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн ивээл дор зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийг үнэлэх дээд түвшний уулзалт”-ын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхлэх Тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизуторитой хоёр талт уулзалт хийжээ. 

Тус уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалт, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн төвийг Монгол Улсад байгуулах боломж болон Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Кадри аргачлалын багаар гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлын чадавхаа үнэлүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаар санал солилцсон байна. Кадри аргачлалын үнэлгээнд хамрагдснаар Монгол Улс гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлын бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах том түлхэц болох юм.

 Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22