Ойн хамгаалалтад 7.4 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ



 БОАЖЯ, Ойн газар, “Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг” ТББ, “Рио Тинто Монгол ХХК”-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх” чиглэлд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сараас эхлэн гурван жил үргэлжлэх “Эрүүл ой” төсөл хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд Монгол орны ой модыг устгаж, доройтолд оруулахад хамгийн ноллох нөлөө үзүүлж буй, чимээгүй түймэр болох хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллийг бууруулах ойн хөнөөлт шавж устгалын ажил хийх юм. Монгол Улс 30 гаруй жилийн өмнө тариалангийн талбай, ой хээрийг сүйтгэгч царцаа дэвхрэг, үлийн цагаан огтоно, хөнөөлт шавжийн нөлөөг бууруулах ажлыг хавар, намар, зуны улиралд тогтмол хийдэг байсан. Гэвч сүүлийн хэдэн жилд энэ чиглэлийн ажлыг хязгаарлагдмал хүрээнд хийдэг болсон.

БОАЖЯ-наас хийсэн судалгаагаар сүүлийн хоёр жилд цар тахлын хөл хорионы улмаас тогтмол хийдэг ойн хөнөөлт шавж устгалын ажлууд хойшлогдон, тэмцлийн хүчин чармайлт үр дүн багатайгаас үүдэн 2022 онд хөнөөлт шавжийн тархалт гамшгийн түвшинд хүртлээ их хэмжээгээр нэмэгдсэн байна. Нийт 700 мянган га орчим ой хөнөөлт шавжид нэрвэгдсэн гэсэн тооцоо гарсны дотор 11 аймгийн ойн сан бүхий газар, Богдхан уулын улсын тусгай хамгаалалттай газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Улаанбаатар хот орчмын ногоон бүсийн ойг хамарч байна. БОАЖЯ-ны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс нэн даруй үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол 1.1 тэрбум мод үхэж, 126 мянган га ойн сан доройтолд өртөх нь тодорхой болоод байсан юм. 

Тиймээс “Эрүүл ой” төслийн хүрээнд хөнөөлт шавжид өртөж, доройтолд орсон 300 мянган га биологийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг хийж 1.1 тэрбум модыг аврах ажлыг эхлүүллээ. 2023 онд 100 мянган га талбай буюу 8-10 аймагт ойн хамгааллын ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөсөн ба тус хор нь био бэлдмэл учир хүн, амьтанд хор хөнөөлгүй, зөвхөн ойн шавжийг л устгах зориулалттай аж.

Ойн хөнөөлт шавж устгах ажилд “Эйр трактор AT-602” маркийн онгоц ашиглах гэж байна. Тус онгоц нь нэг удаагийн нислэгээр 3.2 тонн бэлдмэл авч, 900 км-ийн алслалттай,500-700 га газарт хор цацах хүчин чадалтай юм. Энэхүү төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах ойн төлөв байдлыг сайжруулах, хамгаалах, Монгол Улсын ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг БОАЖЯ онцолж байна.

 Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06