“Ногоон хөгжлийн эргэлтийн сан”-г байгуулахаар хэлэлцэв


Нийгэм, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлтийг даган үүсэж буй нөөцийн хомстол нь улс орнуудын амьжиргаанд эрсдэл дагуулж, уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцэн энэ цаг үеийнхний хамгийн том сорилт болж байна. Дэлхийн хүн амын өнөөдрийн хэрэглээ, үйлдвэрлэлийн хэв маяг энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд хүн төрөлхтөнд хоёр дэлхий шаардлагатай болох талаар салбар, салбарын эрдэмтэд сануулах болсон. Тиймээс улс орнууд амьдралын болоод хэрэглээний хэв маяг, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцаа эрс өөрчилж, байгальд ээлтэй, амьдралын хэв маягт руу шилжих талаар хөндөж эхэлсэн. 

Өдгөө дэлхий үндсэндээ “ногоон” гэсэн тодорхойлолтыг өргөн хүрээнд ашиглах болжээ. Тухайлбал, ногоон амьдралын хэв маяг гэсэн үг ногоон эдийн засаг гэсэн тодорхойлолтоор солигдсон бол ногоон эдийн засаг гэсэн ойлголт “Ногоон хөгжлийн эргэлтийн сан”-гийн тухай бодож эхлэхийг зогсохгүй хийж, хэрэгжүүлж эхлэхийг дэлхий нийтэд сануулж байгаа юм.

“Ногоон хөгжлийн эргэлтийн сан”-г улс орнууд үүсгэн байгуулж, тодорхой хөрөнгө байршуулж, энд үржин өсөж буй хөрөнгийг эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч болон тогтвортой байдлын төслөө санхүүжүүлэх чиглэл рүү хөгжлийн асуудлыг хөнддөг, ярьдаг, хийж хэрэгжүүлдэг болжээ. “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд “Монголын ногоон хөгжлийн эргэлтийн сан”-г бий болгох нь уулзалт, хэлэлцүүлгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд зохион байгуулагдсан бөгөөд уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд М.Ганбаатар, Нийслэлийн Ерөнхий менежер М.Баяраа, БНИУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лаура Ботта болон албаны бусад хүн оролцсон юм.

Хэлэлцүүлэгийн үеэр Монгол Улсын тойрог эдийн засгийг дэмжих "Ногоон хөгжлийн эргэлтийн сан" бий болгох боломжит дүн шинжилгээ хийх, урьдчилсан судалгааны ажлын явцын тайланг хэлэлцэж, “Хог хаягдлын менежмент”-ийн салбарын тогтвортой хөгжлийн санхүүгийн шийдэл тодорхойлох Ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцээд байна. 

Уулзалтын үндсэн илтгэлийг Европын холбооны санхүүжилттэй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R4UB төсөл”, Монгол Улсын байгаль орчны тогтвортой байдлыг хангах, тойрог эдийн засгийг дэмжих “ Ногоон хөгжлийн эргэлтийн сан” байгуулах боломжийн урьдчилсан судалгаа сэдвийн хүрээнд төслийн санхүүгийн олон улсын ахлах зөвлөх, Док.Роберто Ридолфи танилцуулсан байна. 

 

  •  БОАЖЯ Байгаль орчны тогтвортой байдлыг хангахад баримталж буй төрийн бодлого ба дэмжлэг сэдвээр, 
  • Сангийн яам Засгийн газрын санхүүгийн тогтвортой байдал сэдвээр, 
  • Европын холбооны төлөөлөгчийн газар ЕХ-ны Глобал Гэйтвей цогц хөтөлбөр Монгол Улс дахь тойрог эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бололцоо сэдвээр,
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Нийслэл Улаанбаатар хотын хог хаягдлын тогтвортой менежментийг хангах ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын явц, ирээдүйд үүсэх санхүүгийн хэрэгцээ ба Европын туршлагыг нэвтрүүлэх боломж сэдвээр;
  •  Монголын тогтвортой санхүүгийн холбоо Монгол Улсад Ногоон хөгжлийн эргэлтийн сан байгуулсан туршлага ба жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үүсэж буй тогтвортой санхүүжилтийн хэрэгцээ, шаардлага сэдвээр, 
  • Монголын хог хаягдал дахин боловсруулагчдын холбоо, Хог хаягдлын менежментийн салбарын хэтийн хөгжил ба Италийн сайн туршлагыг хэрэгжүүлэх боломж сэдвээр,
  • Монголын Банкны холбоо: Монгол Улсын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд арилжааны банкны оруулж буй хувь нэмэр ба оролцоо сэдвийн хүрээнд,
  • Олон улсын бусад донор байгууллага Донор байгууллагуудын зүгээс ногоон хөгжлийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд бодитоор дэмжлэг үзүүлэх боломж ба өмнөх туршлага сэдвийн хүрээнд тус тус илтгэл танилцуулан хэлэлцүүлсэн юм. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06