“Олон улсын биологийн янз байдлын өдөр”-ийг тэмдэглэлээ


Дэлхийн улс орнууд “Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц”-ийг 1992 оны тавдугаар сарын 22-нд батлан жил бүрийн энэ өдрийг “Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр” хэмээн тэмдэглэх болсон. Монгол Улс уг конвенцод албан ёсоор нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байгаа юм. Энэ жил дээрх өдрийг “Хэлцлээс Хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор тэмдэглэв. Энэхүү өдрийг угтаж БОАЖЯ-наас Монгол орны Биологийн олон янз байдал, түүний онцлог, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах талаар байгалийн баялаг ашиглагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, Биологийн олон янз байдлын алдагдлыг зогсоож, хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлэх, улмаар зохистой ашиглах ирээдүйн нөөцийг бий болгож, эерэг хандлагыг иргэн бүрт хэвшүүлэх зорилгоор дөрвөн салбар хуралдааныг “Биологийн олон янз байдал ба ургамал”, “Биологийн олон янз байдал ба амьтан”, “Биологийн олон янз байдал, Генетик нөөц ба биоаюулгүй байдал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын санхүүжилтийн механизм” сэдвийн дор салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын хандивлагч байгууллагын төлөөллийг орол­цуулан зохион байгуулж цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар онцлон хэлэлцэв. Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж хэм 2.4 градусаар нэмэгдсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн экосистем, биологийн олон янз байдалд төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан зэрэг нийгэм, эдийн засгийн голлох салбаруудад сөргөөр нөлөөлж, ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн эрч, давтамж улам бүр нэмэгдэж байгаа нь цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авахыг сануулж байгаа юм. Дэлхийн хэмжээнд жил бүр биологийн олон янз байдлыг хамгаалахад 143 тэрбум ам.доллар зарцуулж байгаа ч энэ нь шаардлагатай нийт санхүүжилт болох 824 тэрбум ам.доллартай харьцуулахад хангалтгүй тоо ажээ. Манай орны хувьд байгаль хамгаалах нийт зардлын 44.4 хувь нь улсын төсвөөс, үлдсэн 55.6 хувь нь олон улсын хандив, тусламжаас бүрдэж байна. Тухайлбал, 2008-2018 оны хооронд биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны зардал нь улсын төсвийн 0.35-0.79 хувь буюу ДНБ-ий 0.15-0.25 хувь байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос хуулийн дагуу хамгийн багадаа 15-85 хувийг тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах ёстой боловч улсын хэмжээнд бас л хангалтгүй хэвээр байна. Иймд одоо л дээрх асуудлыг чухалчлан хэлэлцэж, хамтаараа нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол биологийн олон янз байдлын хомсдол Монгол оронд нүүрлэснийг анхаарах хэрэгтэйг судлаачид сануулав. Өнгөрсөн сарын 16-19-нд зохион байгуулсан дөрвөн салбар хуралдаанаас гарсан зөвлөмжийг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгаж, эх орныхоо биологийн төрөл зүйл, түүний бүрэлдэхүүн хэсгийн алдагдлыг зогсоох, ирээдүйн ашиглалтын нөөцийг бий болгоход олон талт, идэвхтэй хамтын оролцоог хангаж, олон нийтэд түгээхэд чиглэжээ.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06