Амралт, зугаалгын цаг хаяанд ирсэн энэ үед биеийн жиндээ анхаарал хандуулж байгаа хэн бүхэнд таатай мэдээлэл хүргэхээр “Тэнгэр белла” салоныг зорилоо. Охид бүсгүйчүүдийн эрэлт хэрэгцээнд үндэслэн олон төрлийн үйлчилгээ үзүүлж буй энэ хамт олон эрүүлжүүлээр, дахин жин нэмэхгүйгээр асуудлаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлжээ. Гурван сар дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний жингийн илүүдлээсээ хэдхэн хоногийн дотор салахыг хүссэн хүмүүс “Тэнгэр белла”-д хандаад эхэлсэн байлаа. Тус салоны захирал М.Отгонцэцэгээс мэдээлэл авахаар очиход тэрбээр үйлчилгээ авахаар ирсэн зочинд зөвлөгөө өгч байхтай нь таарав. Тэднийд анх удаа тамирчин хандсан бөгөөд тэмцээнд оролцохын өмнө хүссэн жиндээ хүрэхийн тулд иржээ. Мэдээлэл авахаар ирснээ танилцуулж тэдний үр дүнгээс хуваалцлаа. Гэхдээ энэ удаа сурвалжлагчаар “Тэнгэр белла” салоны захирал М.Отгонцэцэг ажиллалаа. Тэрбээр эрүүлжүүлэн тураах курс эмчилгээнд хамрагдсан тамирчин С.СЭРМҮҮНТЭЙ үр дүнгийнх нь талаар ярилцсан юм.
-Хүмүүст мэдээлэл өгөх үүднээс яагаад манай салоныг зорин ирэх болсныг юуны түрүүнд асууя. Мөн та манай эрүүлжүүлэн тураах курс эмчилгээний талаарх мэдээллийг хаанаас авсан бэ?
-Би танай салонд хандахаасаа өмнө жин хасах, целлилют арилгах, арьс чангалах үйлчилгээ үзүүлдэг газруудын талаар судалсан юм. Хүмүүсийн үйлчилгээ авсны дараах үр дүнгийн талаар бичсэнийг уншиж харьцуулалт хийсэн. Бас бичсэн сэтгэгдлийг нь харсны үндсэн дээр танай салоны эрүүлжүүлэн тураах курс эмчилгээний талаар сонирхон судалсан. Фитнесийн багшаасаа зөвлөгөө авч эрүүлжүүлэн тураах курс эмчилгээг авахаар зорин ирсэн.
-Тамирчин хүн манайд хандаж байгаа нь анхны тохиолдол. Бас хэвийн жинтэй мөртлөө яагаад жингээ хасахаар ирснийг тодруулмаар байна?
-Оролцохоор зорьсон тэмцээн болох хугацаа дөхсөн учраас хүссэн үр дүндээ хүрэх шаардлагатай болсон. Уг нь би тэмцээнд оролцохын тулд бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийж, хооллолтдоо ч анхаарсан. Фитнесийн багшаасаа зөвлөгөө авсан ч үр дүн нь удаандаа мэдрэгдэж байснаас танайд хандахаар болсон юм. Миний зорилго ганцхан жингээ хасах биш. Целлилютээ арилгаж, арьсаа чангалах шаардлагатай. Намайг харсан хүмүүс хэвийн жинтэй гэж боддог. Гэтэл харахад туранхай мэт боловч бидэнд ч гэсэн хуримтлагдсан целлилют байдаг.
Жингээ хассаны дараа эргэж таргалахгүй гэдгийг уншаад шууд л танай хаягийг хайсан
-Та зөв сонголт хийжээ. Дотор өөх хайлуулах, целлилют задлах, биеийн хордлого тайлах, арьс чангалах үйлчилгээг нэг дор цогцоор нь өгдгөөрөө манай салон давуу талтай. Тэгэхээр юуны түрүүнд хоёулаа төлөвлөгөө гаргая. Эрүүлжүүлэн тураах курс эмчилгээнд таслахгүйгээр хамрагдах ёстой байдаг учраас цаг, заваа сайн төлөвлөх нь чухал юм.
-Би танай салоны пэйж хуудсанд байсан мэдээлэлтэй танилцсан. Үнэнийг хэлэхэд заримыг нь уншаад “Үнэхээр ийм үр дүнд хүрэх боломжтой юу” гэж асуумаар санагдсан шүү. Жишээлбэл, гурван сар дасгал хөдөлгөөн хийж салах жингийн илүүдлийг хэдэн хоногт арилгана гэхээр санаанд бууж өгөхгүй байлаа. Хамгийн гол нь эргэж таргалахгүй гэдгийг уншаад шууд л танай хаягийг хайж эхэлсэн дээ.
-Бид 10 хоногт гурван сар дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний өөх, целлилютийг биеэс эрүүлээр гадагшлуулна. Мөн тураах аппаратанд орсны дараа эргэж таргалахгүй, жингээ хадгалах боломжтойг хэлсэн. Яагаад гэвэл монгол, солонгос бүсгүйчүүдийн биед 10 гаруй жилийн шалгалтаар батлагдсан, бодит үр дүнгээ харуулсан үйлчилгээ шүү дээ?
-Тураах аппаратад ороод үр дүнгээсээ хуваалцана аа. Би эхлээд хэмжилтээ хийлгэх үү?
-Тэгнэ ээ. Тураах аппаратад орсноор үр дүн нь гурав дахь өдрөөсөө мэдрэгддэг. Таны хувьд багахан хэмжээний целлилют арилгаж, арьс чангалах зорилготой учраас үр дүнгээ харах тийм ч хэцүү биш. Ер нь олон жил хуримтлагдсан өөхнөөс салах амар байдаггүй. Хайлахдаа удаан учраас хувь хүнээс тэвчээр шаардана.
-Үр дүнг нь хүн өөрийн биеэр мэдэрч байж ойлгодог юм байна. Эхний курс эмчилгээндээ орсны дараа хэд хоноод л үр дүнд хүрч чадахаа ойлгосон. Арьсаа чангалах бүрэн боломжтойг мэдээд их урам авсан шүү.
-Манайд жингээ хасах хүсэлтэй хүн олон ирнэ. Бас арьсаа чангалах зорилготой загвар өмсөгч бүсгүйчүүдээс гадна төрснийхөө дараах асуудлаа шийдэхээр эмэгтэйчүүд ханддаг. Харин тамирчин хүн манайд хандаж байгаа нь анхны тохиолдол боллоо.
-Тэмцээн дөхөхөөр хүн стресстдэг юм байна. Ялангуяа олон цагаар дасгал хөдөлгөөн хийсэн ч үр дүн гарахгүй байх нь хэцүү. Ийм үед тураах аппаратад ороод хүссэн үр дүндээ хүрсэндээ сэтгэл хангалуун байлаа. Хэвлийн хэсгийн суларсан арьсаа чангалж чадна гэж бодоогүй. Гэтэл гайхалтай үр дүн мэдэрлээ. Надтай хамт дасгал хийж байсан хүмүүс миний үр дүнг хараад гайхсан.
Тамирчны гараагаа стресс бага, өөртөө итгэлтэйгээр эхлүүлэх боломж олгосон “Тэнгэр белла”-д баярлалаа
-Та хоолны дэглэм барьж байсан уу?
-Хатуу дэглэм бариагүй. Хүмүүс тэмцээнд орох гээд хатуу дэглэм барьж байхад би гадил, овьёос идээд бэлтгэлээ хийсэн.
-Эрүүлжүүлэн тураах аппаратад орсон үйлчилгээндээ та ямар дүн тавих вэ?
-Сайн дүн тавина. Хэвлийн булчингаа гаргах зорилгоо бүрэн биелүүллээ. Гуяныхаа хэсгийн өөхөөс салж чадсан. Өөхөн давхарга багасах тусам булчин нь тодорч, чангарч мэдрэгддэг юм билээ. Тэмцээний бикини мисс ангилалд өрсөлдсөн 30 орчим оролцогчоос хамгийн нимгэн байсан нь миний танайхыг сонгон үйлчлүүлсний үр дүн юм. Нэг зүйлийг нэмж хэлэхэд тураах аппарат хүний олон жил хуримтлагдсан целлилютийг задалж чаддагийг мэдлээ.
-Манай салоныг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа.
-Тамирчны гараагаа стресс бага, өөртөө итгэлтэйгээр эхлүүлэх боломж олгосон “Тэнгэр белла” салоны хамт олонд баярлалаа. Над шиг мөрөөдлөө биелүүлэхээр зорьж яваа олон хүнд туслаарай гэж хүсье.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна