22 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 148 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 41 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 788 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаа “Г” нь иргэнээс өөрийн дансаараа мөнгө авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх;
  • Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн удирдах албан тушаалтан “Н” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Ү” нь Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэх;
  • Баян-Өлгий аймгийн Толбо сумын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн нэгжийн удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Дорноговь аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “У” нь иргэн “Б”-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан, “Б” нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориудаар худал мэдүүлсэн гэх;
  • Багануур дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн удирдах албан тушаалтан “Н” нь хийх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хахууль авсан байж болзошгүй гэх;
  • Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;  
  • Завхан аймгийн Улиастай сумын удирдах албан тушаалтан “Б” нь төсвөөс мөнгө завшсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдах албан тушаалтан “М” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа “А” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх;
  • “МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Сөүл хот дахь төлөөлөгчийн газрын албан тушаалтан “Б” нь 213.6 сая төгрөгийг хувьдаа завшсан гэх;
  • Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тушаалтан “Г” нь бусдыг залилсан гэх;
  • Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтан “Ө”, “Б”, “Б” нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан, иргэн “Ц”, “Д” нар нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх;
  • “Баянзүрх Шижир” ОНӨААТҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • “Б” нь Өвөрхангай аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Э” нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал олгосон гэх;
  • Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтан “Г”, албан тушаалтан “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 80.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Эх сурвалж: АТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22