Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 градусыг давж хална гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Иймд иргэд, олон нийт:
-Наранд аль болох бага яв.
-Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
-Гар, хөл, хүзүүгээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх.
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлж өгөх.
-Шингэнийг аль болох ойр ойрхон ууж байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна