УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Англи хэлийг ерөнхий боловсролын сургуульд заах ёстой. Англи хэлний зохицуулалтыг энэ хууль руу татаж маргаан тарж хэрэггүй. Хуулийн төсөлд англи хэл үндсэн гадаад хэлээр заана. Гуравдугаар ангиас нь англи хэл заана.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Англи хэл бол дэлхийн 53 улсын албан ёсны хэл. Ихэнх орны албан ёсны хоёр дахь хэл. Англи хэл бол аялал жуучлалын, техник технологийн, бизнесийн хэл. Тийм учраас бид англи хэл дээр ач холбогдол өгч байгаа юм. Үүнд чухал шийдвэр гаргах ёстой. Англи хэлийг хуульд зааж өгч, босгох хэрэгтэй. Би англи хэлийг нэгдүгээр ангиас нь зааж, сургах ёстой гэж үздэг.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна