“Соёолж” ХХК тарьц, суулгацын 70 хувийг дангаар бүрдүүлж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сум, “Соёолж” ХХК-ийн Мод үржүүлгийн газарт ажиллалаа.

50 га талбай бүхий энэ газарт 15 төрлийн мод, бут үржүүлдэг бөгөөд усан сан, үрслэгээний хүлэмж, усалгааны систем, цахилгаан дэд бүтэц, ургамал болон үр хадгалах зоорь, агуулах зэргийг цогцоор нь шийдэхэд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулжээ.

Усалгааны систем нь гэхэд л 3,000 м.куб усан сангаар дамжуулан 14 бойжуулах талбайд усалгаа хийх хүчин чадалтай. 8,000 м.кв талбайтай хүлэмжид нэг зэрэг 20 сая мод, бут үрслүүлэх боломжтой бөгөөд одоогоор нийт 50 га талбайн 70 хувийг бүрэн ашиглаж байна. Модны үндсийг гэмтээхгүйгээр ухаж авдаг болон олон үйлдэл гүйцэтгэх боломжтой техник, 20 тн багтаамжтай усалгааны машиныг улсдаа анхлан ашиглаж эхэлжээ.

Одоогоор шилжүүлэн суулгахад бэлэн 20 сая мод, бутны тарьц, ойжуулалтад зориулсан гурван сая модны нөөцтэй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны судалгаагаар ойн мэргэжлийн байгууллагын тарьц, суулгацын нөөцийн 70 хувийг “Соёолж” ХХК дангаар бүрдүүлж байна.

Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дагуу таван газарт ойжуулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэг газар нь 20-30 га талбайтай байх бөгөөд гурван жилийн хугацаанд 25-30 мянган мод, нийт 150 мянган мод тарих төсөл боловсруулсан байна. Мөн газрыг нь шийдэж өгвөл нийслэлийн Баянгол дүүрэг болон Сэлбэ голын эрэг, Зайсангийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл тус бүр 10-15 га газарт концесс эсвэл шууд гэрээгээр хоёр жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад бэлэн байгаа тухай компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэн хэлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш улсын хэмжээнд 14 сая гаруй мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тн, тарьц, суулгацын нөөц 51.5 саяд хүрээд байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Эх сурвалж: President.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 2 минутын өмнө
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 18 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 20 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 21 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 21 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 22 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21