Н.Ган-Эрдэнэ: БЗС-ийн сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр программ хангамж ашиглан нээлттэй зохион байгуулж байна


Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Ган-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил Боловсролын зээлийн сангийн  сонгон шалгаруулалтйг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулж байна. Үүнд цахим технологийн сүлжээг өргөнөөр ашиглаж байна. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Дэлхийн топ их, дээд сургуульд элсэгчдийн сонгон шалгаруулалтыг батлагдсан төсөвт багтаан сонгон шалгаруулалтад оруулна гэдэг амаргүй ажил. Энэ ажилд манай Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны хөндлөнгөөс мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хамтарч ажиллаж байна. Сонгон шалгаруулалт хэзээ явагддаг, хэрхэн явагддаг нь олон нийтэд ил тод явагддагүй байдал нь ард иргэдэд бухимдал төрүүлсэн. Магадгүй зарим иргэнд боломж нь олдоггүй байсан байх. Үүнийг бид хүний оролцоогүй хэрхэн зохион байгуулах талаар судалгаа хийсэн. 

Энэ хүрээнд оролцож байгаа шалгуулагчдад өөрсдөд нь ил тодоор явуулахаар зохион байгуулж байна. ЭЕШ өгөхөд элсэгчдэд шалгалтын дүн нь шууд гардагтай адил технологийг бид сонгосон. Энэ технологид ашиглаж байгаа төхөөрөмж АНУ-д үйлдвэрлэсэн засагч машин байдаг. Программ хангамж нь монгол инженерүүдийн оюуны бүтээл.  Энэ программ хангамжаар шалгуулагчийн нүдэн дээр өөрсдийнх нь дүн шууд гарна. Тийм учраас ямар “но” байхгүй. Үүнд та бүхэн 100 хувь итгэж болно. Үүнд мэргэжлийн байгууллагын хувьд бид бүрэн итгэлтэй байгаа юм.

-Монгол инженерүүдийн хийсэн программ хангамжийн талаар тайлбарлахгүй юу?

-Боловсролын зээлийн сонгон шалгаруулалтад хоёр программ хангамж ашиглаж байна. Нэг нь суурь үнэлгээний автоматжуулсан систем. Аливаа сонгон шалгаруулалтын материалыг хүн дүгнэхээр асуудалтай болоод байна. Тиймээс аливаа сонгон шалгаруулалтын материалыг хүний оролцоогүй автоматаар сонгон шалгаруулах системийг бид нэвтрүүлээд байна. Хоёр дахь сонгон шалгаруулалтын программ хангамж нь өнөөдрийн энэ сорил даалгаврыг шууд засдаг систем. Энэ нь тухайн шалгуулагч хариултын хуудас дээр өөрийн хийсэн даалгаврын хариуг бөглөнө. Тэр хариуг нь засагч машин дээр шууд уншуулна. Энэ нь цагт 2500 шалгалтын материал уншуулах хүчин чадалтай тоног төхөөрөмж.

-Энэ танхимд байгаа 15 оюунтан ямар программаар холбогдож байна вэ?

-Онлайнаар холбогдож байгаа тохиолдолд ялгаатай байдал гаргахгүй гэдэг дээр онцгой анхаарсан. Тийм учраас гадаадад байгаа иргэдээ танхимд шалгалт өгч байгаа иргэдтэй адил хариултын хуудсыг будуулж байна. Тухайн будсан хариултын хуудасыг нь хянагч багшийн хамт системд уншуулж байна. Онлайнаар шалгуулагчийн шалгалтын явцыг олон нийтэд нээлттэйг харуулж байна.

-Хүүхдүүд хичнээн материал бөглөж байна вэ?

-Шалгуулагчид 1:30 цагийн турш шалгалтын хуудсаа бөглөнө. Бидний хувьд ямар ч сорилт, тест байсан компьютер суурьт үнэлгээ рүү шилжүүлж байна. Аливаа үнэлгээг компьютер суурьт шилжүүлж байна.

-Зээл, тусламжийн олон сангийн нэг нь Боловсролын зээлийн сан. Бусад зээлийн сангуудын сонгон шалгаруулалтыг энэ жишгээр хийж болох уу?

-Бидний хувь ЗГХЭГ-аас үүрэг авч, аливаа сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах боломжтой эсэх судалгааны ажлыг мэргэжлийн байгууллага, холбоотой хамтарч хийсэн. Үүний нэг нь өнөөдрийн нээлттэй, ил тод явуулж байгаа Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалт. Боловсрлын зээлийн сан хаалтай, хэрхэн яаж явагддаг нь тодорхой байдлаас болж олон нийтийн дунд бухимдал төрүүлж байсан. Бидний хувьд бусад сангийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах бүрэн боломжтой  гэж дүгнэж байгаа. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22