Бодлого, үйл ажиллагааны шинэчлэл бодитой өөрчлөлтийг авчирчээ


Сүхбаатар дүүргийн намын хороо, тэр дундаа намын удирдах боловсон хүчнүүд шинэчлэгдсэнтэй холбоотой өөрчлөлт, үе шаттай ажлууд хийгдэж байна. Үүнд намын гишүүд хийгээд оршин суугчид сэтгэл хангалуун байгаа юм. Намын гишүүнчлэлийг шууд улс төртэй холбож ойлгодог цаг үе ард хоцорчээ. Нам бол хүний хөгжлийг дээдэлсэн, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлогч институц. Суралцаж, туршлагажиж, хөгжье гэвэл аливаа нэг улс төрийн намын гишүүн болж, тодорхой түвшинд өөрийгөө сорьж, төлөвших ёстой. 

Шинийг санаачлагч, баг хамт олныг эрхэмлэгч, өөрийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, оролцоог дээшлүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн сонголт нь нам гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч байна. Намын гишүүн болж, өөрийгөө сорих, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллээ хуваалцах, хамтарч хөгжих эрмэлзэлтэй иргэд ч олширчээ. Юутай ч хуучинсаг хандлага, зогсонги байдалд сүхбаатарчууд цэг тавихаар сэтгэл шулуудсаныг тус дүүргийн намын хорооны гишүүдийн ярианаас харж болно. Аливаа асуудал дээр талцаж хуваагдсанаар үр дүн гарахгүй. Харин ч хөгжлөөс хоцорч, дэвшлээс ухарсаар байх болно.

 Тиймээс Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хорооны хувьд бодлого нь шинэчлэгдэж, боловсон хүчнүүд нь зузаарч эхэлснийг гишүүд нь дуу нэгтэй хэлж байна. Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчид, намын гишүүд шинэчлэл, шинэ удирдлага, өөрчлөлтийн талаар ямар бодолтой явдгаа хуваалцлаа. 

 

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн, МАН-ын гишүүн Б.Батмөнх:

 -Миний хувьд намын ажилдаа идэвхтэй оролцдог тэтгэврийн насны гишүүдийн нэг. Аливаа нам, улс төрийн сонгуульт ажлыг идэвхжүүлэхэд гишүүдийн оролцоо, идэвх чармайлт чухал байдаг. Намын дарга, удирдлагуудынхаа дэвшүүлж байгаа санал санаачилгыг дэмжиж, зөв ойлголт авч, эргээд ард түмэнд мэдээлэл болгон түгээхийг хичээж явдаг. Багш хүний хувьд хүнд ярьж ойлгуулах чадвар суусан гэж өөрийгөө тоож байгаа. Тэр ч үүднээс намынхаа ажил, ирэх сонгуульд идэвх чармайлт гарган ажиллана гэж бодож байна.

Мөн намынхаа залуу гишүүддээ зааж сургах, зөвлөх, чиглүүлэх ажлыг орхигдуулахгүйг хичээдэг. Тэднээсээ ч суралцаад явдаг. Дүүрэгт маань Хөгжлийн төв баригдсан явдалд энэ ташрамд талархал илэрхийлмээр байна. Ахмад настан бид бүхэнд шинэ сургууль нээгдэж байгаагаас ялгаагүй үйл явдал болж байна. Хөгжлийн төвтэй болсноор бид цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Төрийн үйлчилгээний хүртээмж гээд ярихаар ганц төрөөс биш иргэдээс бас их шалтгаалдаг гэж би хувьдаа үздэг.

 

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн, МАН-ын гишүүн Ц.Ягаанхүү:

 

-МАН-д элсээд 20 гаруй жил болж байна. 2023 он гараад хоёрдугаар сард дүүргийн намын хорооны удирдлага солигдсон.  Н.Учрал гишүүн дүүргийн намын хорооны даргаар томилогдсон байгаа. Үүнээс хойш манай хорооны намын гишүүдийн харилцаа хамаарал, идэвх сэргэж, тэр дундаа залуучуудын оролцоо нэмэгдэж байна. Миний хувьд үүнээс өмнө Сүхбаатар дүүргийн намын хороо унтаа байдалтай байсан гэж би хувьдаа дүгнэж байгаа. Одоо бол шинэ залуу боловсон хүчнүүдээр гишүүнчлэл улам өргөжиж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 16-р хорооны намын үүрийн даргаар Б.Оргил гэж залуу боловсон хүчин ирсэн байгаа. Ийм чадварлаг боловсон хүчнүүд удирдаж байгаагийн хувьд ахмад, залуу, дунд үеийн намын гишүүдтэйгээ тулж ажиллаж байгаа. Бүх намын гишүүдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулахаас эхлээд хийсэн ажлыг нь тоочвол дуусахгүй байх. Манай хорооны хувьд хүн амын суурьшил шигүү, нутаг дэвсгэрээр томд ордог.

Манайх өмнө нь намын хорооны байргүй байсан өдгөө байртай болсон. Хоёрдугаарт, Хөгжлийн төв, танхимтай боллоо. Намын удирдлагуудын хийж байгаа ажил иргэд болон намын гишүүдэд илт харагдсан бодитой дэмжлэгүүд байгаа. Б.Оргил дарга ажлаа авснаасаа хойш намын залуучуудаа идэвхжүүлэх тэмцээн уралдаанууд зохион байгуулж байна. Намын гишүүдтэй биечлэн уулзаж, витаминжуулах ажлыг зохион байгуулахаас гадна Цусны даралтын эсрэг аянг хамтран хийлээ. Хорооны хөгжилд том хувь нэмэр оруулах залуу боловсон хүчин итгэл, сэтгэлээрээ ирж байгаа явдлыг бид бүхэн 100 хувь дэмжиж хүлээж авсан. 

 

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн, МАН-ын гишүүн Б.Бадамхорлоо:

 

-МАН-д элсээд 10 гаруй жил болж байна. Гэхдээ намын гишүүдийн залуу төлөөллүүдийн нэг байна. Элссэнээсээ хойш намын гишүүдтэйгээ зун болохоор хааяа нэг уулзаж, өвөл нь Шинэ жилээр л уулздаг байлаа. Үүнээс өөрөөр намын хорооны үйл ажиллагаа гэж мэддэггүй, тэр талын ойлголт ч муу байсан. Харин Н.Учрал тэргүүтэй багийн үйл ажиллагаанд орж ажиллаад маш их идэвхжиж байна. Намын үйл ажиллагаа ч идэвхжсэн. Намын хороон дээрээ зориод ирсэн хүмүүст үйлчилдэг байсан бол одоо намын идэвхтэн бүх гишүүдтэйгээ ажиллаж байна гэж харж байгаа. Адаглаад намын залуу гишүүд цаг заваа зөв зүйлд зориулж спорт заал авах нь нэмэгдэж байна.

Гэхдээ нэг зүйл онцлон хэлмээр байна. МАН-ын гишүүн гэдэг утгаар хороон дээр бидэнд бүх зүйл хаалттай байгаад байна. Хороо бол шууд намаар ялгаварладаг. Төрийн байгууллага, төрийн үйлчилгээ нам харгалзаж хүнд үйлчилж болохгүй гэж хэлмээр байна. Намын гишүүнчлэлд орсноор хүрээлэл тэлэгдэж, мэдээлэл авах нь арай өргөн хүрээтэй болж, хамт олны уур амьсгалыг ч мэдэрдэг.

 

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн, МАН-ын гишүүн Н.Шинэбилэг: 

-Миний хувьд Сүхбаатар дүүргийн 16 хорооны МАН-ын дэд даргыг хийгээд 10 гаруй жил болж байна. Гурван ч даргын нүүр үзлээ. Энэ удаад залуу хүн дүүргийн намын хороог удирдаж байгаа болохоор бүх зүйл шинэчлэгдэж байна. Намын хороодын дарга нарч залуужлаа. Энэ утгаараа эрч хүчтэй, шинийг санаачлагч байдалтай байна. Н.Учрал намын хорооны дарга болсны дараа БНСУ-ын эмч нарыг үнэгүй авчирж иргэдийн харааг шалгуулж, шил хийлгүүлэхээс эхлээд шил шилээ дарсан эрүүл мэндийн хөтөлбөрүүд зохион байгуулагдсан.

Сая тавдугаар сарын 30-нд бизнес эрхлэгч 1000 эмэгтэйчүүдийн уулзалтыг хийж хороонд ЖДҮ эрхэлдэг, зээл авч чадахгүй байгаа эмэгтэйчүүдтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Нас насныханд тохирсон үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг баг, цул болж эрч хүчтэй ажиллах хүсэл эрмэлзлээр залуучууд цэнэглэгдэж байна.

Манай дор нээгдсэн Хөгжлийн төвд 5 хороо нийлж, нэгдэж ажлаа явуулах боломжтой. Манай Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам 12 жил гарсан хэрнээ сургуулийн хүрэлцээ байхгүй. Хоёр хороо руу манай хорооны хүүхдүүд хуваагдаж явж байх жишээний. Мөн хэт намчирхах үзэлтэй болохоор МАН-ын ахмадууд халамж үйлчилгээ авч чадахгүй, залуучууд өөрийгөө хөгжүүлэх нөхцөл хумигдмал байдаг.

 

Сүхбаатар дүүргийн 16-р хорооны иргэн, МАН-ын ахмад гишүүн Д.Цэвэглхасүрэн: 

-Миний хувьд МАН-д 1956 онд элсэж, өдгөө 62 дахь жилийнхээ нүүхийг үзэж байна. Намын үүрийн даргаас эхлээд сонгууль ажлуудад оролцоод явсан. 37 жил тасралтгүй  хөдөө аж ахуйн чиглэлээр ажилласан 91 настай ахмад гишүүн байна. Сүхбаатар дүүрэгт амьдран суугаад 25 жил болж байна. Намаас маань надад урам өгч, ажлыг маань үнэлж шагнал урамшуулал их өгч байсан. Алхам тутамдаа хүндэтгэл үзүүлж байдагт баярлаж явдаг. Би хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бол эдийн засгийн том хөшүүрэг гэж бодож явдаг хүн. Тэр үзэл бодол, туршлагадаа тулгуурлаж 10 гаруй ном бичсэн. Манай нам цахим болсон. Ингэж хэлж байгаа нь бүх хүн цахим болж байгааг тодотгож байгаа хэрэг. Бидний ирээдүй, залуу үед сайхан боломжууд нээлттэй байна. Үүнийг нь манай намын удирдлагууд маш сайн мэдэрч,цааш нь хөгжүүлээд, хөхүүлээд явах учиртай юм. Ардчиллын 30 жилд намын, намын гишүүн хүний ажил урагштай явдаггүй байлаа. Энэ хугацаанд манай хөгжил жаахан удааширч, хойшилсон. Харин одоо сэргэж, Шинэ сэргэлтийн бодлогоо ч зөв тодорхойлсон гэж харж байгаа.  Хүн намын ажилд зүтгэснээр соён гэгээрч байдаг. Багийн ажил,зохион байгуулалт сайжирна. Бүх хөгжил намаар л дамжиж байна. 100 жил МАН Монголын төрийг авч хөгжүүлж яваа. 1921 оны Сүхбаатарын байгуулсан Ардын нам, цаашдаа ч энэ л намын хүмүүс өөрсдийгөө ч өрөөл олон түмнийг ч хөгжүүлээд яваасай л гэж хүсэж байна.

 

Сүхбаатар дүүргийн Социал демократ Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Амар:

-Миний хувьд намынхаа залуу боловсон хүчнүүдийн нэг. Энэ нам ороод, намын гишүүнчлэлтэй болсноор харах өнцөг маань өөрчлөгдсөн. Өмнө нь хөшигний араас, бүх зүйлийг бүрэн дүүрэн ойлгохгүй байж сав л хийвэл шүүмжлэх гээд байдаг байсан бол одоо аливааг арай өөрөөр хардаг болсон гэж өөрийгөө дүгнэж явдаг. 

Нэг л зүйл байна. Нам байхгүй бол эмх замбараагүй байдал үүснэ. Нийгэмд, төрд нам, үзэл санааны нэгдлүүд байх л ёстой зүйл гэж бодож явдаг. Тиймээс улс төрийн үйл ажиллагааг буруутгадаг залуучууд маань өөрсдөө намд орж цэц булаацалдаж, үзэл бодлоо хэлж, үзэл санааны хувьд өрсөлдөх нь оновчтой зүйл гэж хардаг. Бид бүхэн “Модоо усалъя” гэдэг үндэсний аяныг 21 аймаг, 9 дүүрэгт өрнүүллээ. Түүнээс гадна аймаг болон нийслэлийн хэмжээнд залуучуудаа идэвхжүүлэх спортын тэмцээн уралдаан, нийгмийн чиглэлтэй ажлуудыг үе шаттай хийж байна.

Сүхбаатар дүүргийн хувьд МАН-ын хороо нэгдүгээр сараас хойш шинэчлэгдээд, шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллаад явж байгаа. Үүнийгээ дагаад залуучуудын төрийн бус байгууллага маань мөн ялгаагүй бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлээд ажилдаа ороод гурван сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ богино хугацаанд манай залуучуудын байгууллага дүүргийн намын хороотойгоо хамтран онцлох хэдэн ажлыг хийж, зохион байгуулсан. Бид 120 гаруй айл өрхөд мод тарьж, үүнийгээ эрчимжүүлж, уралдаан тэмцээнээр үргэлжлүүлсэн. Мөн 1200 хүүхдийг хамруулсан томоохон тэмдэглэлт арга хэмжээ хийлээ. Мянга мянган залуучуудыг спортоор нэгтгэж байна. Өдгөө 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг төв талбай дээрээ хамтран хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна. 

18-35 насны залуучууд бидэ бүхэнтэй нэгдэж, хамтдаа зүтгэе гэвэл Сүхбаатар дүүргийн SDY залуучуудын холбооны үүд хаалга нээлттэй. Бид хаана ч өөрийгөө болгоод амьдарчих байх. Гэхдээ улс орны хойч ирээдүй, бидний үр хүүхэд гэж бий.  Тэдэндээ ямар нийгмийг үлдээх нь биднээс шалтгаална. Намд орсноор хувийн ашиг сонирхол  хойш тавигдаж илүү өргөн хүрээнд, илүү нийгэм, хойч үерүүгээ чиглэж чаддаг шүү гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №24/24555/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 8 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 11 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 11 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 11 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 11 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 11 цагийн өмнө
SDY Calling you... 11 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 11 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 12 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 12 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 12 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22