Г.Занданшатар ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан өнөөдөр (2023.06.26) хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглээд, ИБУИНХУ нь монголчуудын гуравдагч хөрш төдийгүй хүний эрх, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон гэдгийг тодотголоо. Тэрбээр үргэлжлүүлэн, Элчин сайд Филип Малоныг Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг олон талт хэлбэрээр хөгжүүлэхэд онцгойлон хичээл зүтгэл гаргасныг дурдаад, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь сайшааж, талархал илэрхийлэв.

Элчин сайд Филип Малон УИХ-ын даргад хандан, өнгөрсөн таван жилийн хугацаанд парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд тууштай дэмжин ажилласанд хариу талархал илэрхийлэхийн зэрэгцээ эхлүүлсэн ажил, санаачилгууд илүү өргөн цар хүрээнд өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа. 

Түүнчлэн, Монголоос ИБУИНХУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо жил бүр нэмэгдэж байгааг тэмдэглээд, шинэ үеийн чадварлаг боловсон хүчин, ирээдүйн манлайлагчдыг дэмжин ажиллахдаа таатай байна гэдгээ илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар, манай хоёр орон улс төр, эдийн засаг, гадаад худалдаа, боловсролын салбарт төдийгүй соёл урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 17 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 19 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 20 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 21 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 21 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21