"Сахал" Д.Эрдэнэбилэгээс 3 тэрбум төгрөгийн барьцаа авч Сингапур руу гаргажээ


“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учирсан хохирлыг өнөөдрийг хүртэл нөхөн төлүүлээгүй байгаа. Уг хэргийн эзэн холбогдогч Д.Эрдэнэбилэг хилээр гарсантай холбоотойгоор ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой  маргаан 2019 оноос, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Цемент шохойн үйлдвэр”-тэй холбоотой маргааныг 2020 оноос эхлэн шалгаж байна. АТГ 2022 оны 12 дугаар сарын 28-нд тус хэргүүдийг прокурорт шилжүүлсэн. Гэтэл 2023  оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Должингийн Эрдэнэбилэгийг өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтэд “Удаан хугацаагаар  Сингапурт эмчлүүлэх шаардлагатай тул хилийн хоригийг нь цуцалж өгөх”-ийг түүний өмгөөлөгч нарыг зүгээс шүүхэд гаргасан. Гэвч тус хүсэлтийг Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болох бидэнд огт мэдэгдэлгүй, гурван тэрбум төгрөгийн барьцаа авч Сингапур руу 14 хоногийн хугацаагаар явах боломжийг олгосон. Энэ оны хоёрдугаар сарын 9-нд явсан Д.Эрдэнэбилэг өнөөдрийг хүртэл Монгол руу буцаж ирээгүй.

Гэтэл энэ оны дөрөвдүгээр сард прокуророос АТГ-т хэргийг буцаажээ. Ингэхдээ хэргийн гол яллагдагч Монголд байхгүй учир хэргийг мөрдөн байцаалтад буцаасан гэсэн үндэслэлийг дурджээ.  Энэ бүхэн  хэргийн хохирогч болох Засгийн газар, ТӨБЗГ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, түүнийг төлөөлж байгаа өмгөөлөгч нар огт мэдэгдэлгүй хийгдсэн. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмгөөлөгч хэргийн явцтай танилцах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Гэтэл зургадугаар сарын сүүлээр хэргийн холбогдогч байхгүй, гадаадад гарсан, хэрэг буцсан талаар Засгийн газрын төлөөлөгч нар мэдлээ.

Эрдэнэтийн 49 хувь дээр 4 их наядын хохирол, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 2.8 их наядын хохирол, Цемент шохой хөтөл дээр 300 тэрбумын хохиролтой нийт 7 их наядын хохиролтой хэргийн яллагдагчийг хилээр гаргаад явуулсан. Бид шүүхийн үйл ажиллагаагаа хуулийн дагуу явагдаагүй гэж үзэж байгаа гэж үзэж АТГ-т гурван хүсэлт гаргаж байна. Үүнд

  • Энэ хэргийг шийдвэрлэсэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчийг шалгахыг хүсэж байна. Ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж хардаж байна.
  • Энэ хэрэг нийт 21 холбогдогч, хоёр хуулийн этгээдтэй. Бусад 21 хүнтэй холбоотойгоор шүүх таслан сэргийлэх ямар арга хэмжээ авсан мэдээллийг хүслээ. Тухайлбал, Болор, Эрдэнэбат, Пүрэвтүвшин, Орхон, Шижир, Сугар, Батбаяр, Энхболд нар хилээр гарсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна.
  • Хэрэг шалгагдаж байх хугацаанд “ Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Цемент шохой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хохирлууд тасралтгүй нэмэгдэж байна. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 120 тэрбум төгрөгийн хохиролтой байсан бол 2022 оны шалгалтаар 300 тэрбум төгрөг болон нэмэгдсэн. Тиймээс хохирлыг барагдуулах хүсэлт гаргаж байна хэмээв.

Төрийн өмчийг хууль бусаар авч, шамшигдуулан, их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа. Тиймээс шүүх хэрхэн шударгаар шүүхийг ажиглацгааж байна. 

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 17 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 19 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 20 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 20 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 21 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21