Индонез улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди айлчилж байна


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди 2023 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Индонезийн Гадаад хэргийн сайдын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол, Индонезийн найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад энэхүү айлчлалын зорилго оршиж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Индонез Улсын  Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. 

Албан ёсны хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Дипломат болон олон улсын харилцааны салбарт хамтран ажиллах тухай яамд хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.

Түүнчлэн  Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцох юм. 

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 10 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 10 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 10 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 11 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 11 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 11 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22