ШУУД: Б.Батцэцэг ​Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцогчдыг угтан авлаа



Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэлж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтад  оролцож буй төлөөлөгчдийн тэргүүн нарыг албан ёсоор угтан авлаа. 


Энэ уулзалт нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар болж буй энэүү  арга хэмжээнд дэлхийн бүх бус нутгийн 19 улс, НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм. Тодруулбал, нийт бүс нутгийг хамарсан 10 улс, НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одил Рено-Бассо, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок-Көүк-Хамилтон зэрэг төлөөлөгчид оролцохоо нотлоод байна.


Жендерийн тэгш байдлыг хангах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдын тоогоор бүс нутагтаа тэргүүлж буй улсын хувьд Монгол Улсын бодлого байр суурийг сурталчлан таниулах, Гадаад хэргийн эмэгтэй сайдын хувиар феминист чиг баримжаатай гадаад бодлогыг урагшлуулах юм.

 Уулзалтаар Гадаад хэргийн эмэгтэй сайд нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, Хүнсний аюулгүй байдлыг хангах, Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцооны талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

Н.Энх



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 12 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 14 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 15 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 16 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 16 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21