Б.Батцэцэг: Бид хүн бүрийн тэгш эрхийг хангахын төлөө зүрх сэтгэлээ нэгтгэх нь зүйтэй



Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд болж байна.  Уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, үг хэллээ. Дараагаар нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлэв. Тэрбээр: 

-Бид мянга мянган жилээр тоологдох үүх түүхээрээ бахархдаг. Монгол Улс бол эсрэг, тэсрэгийн оршил нутаг. Зундаа +40 халж, өвөлдөө -39 хэм хүртэл хүрч хүйтэрдэг нутаг. Монгол Улс эрч хүчтэй, цогтой ардчиллыг хэрэгжүүлж байгаа улс. 

Манай улсад 1990 оноос ардчилсан нийгэмд шилжилж, Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Бид авлигатай тэмцэх, ил тод байдлыг хангах чиглэлээр бодлогын өөрчлөлт хийж байна. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчиллын институцийг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын арга хэмжээг дэмжиж ирлээ. 

Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг хэмээн НҮБ-ын дарга Антони Кутреш манай улсад айлчлахдаа хэлсэн байдагт талархалтай байдаг. 

Манай улс цөмийн зэвсгээс ангид бүс болгон тунхаглан зарласан. Монгол Улс НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд 2006 онд анх удаа эмэгтэй бие бүрэлдэхүүнээ илгээснээс хойш өнөөдрийг хүртэл 900 гаруй эмэгтэйчүүдээ илгээгээд байна. 

Монгол Улс энхтайвны бэлгэ тэмдэг, НҮБ-ын бүх улстай дипломат харилцаатай орон болохын хувиар аливаа арга хэмжээг зохион байгуулахад нээлттэй байгааг цохон тэмдэглэе. 

Эмэгтэйчүүд маань их хааддаа зөвлөж ирсэн түүхийн үе бий. Дипломат харилцаа тогтооход энэ бүхэн давуу талтай гэдгийг хүлээн зөвшөөрч, бодитойгоор хэрэгжүүлж ирсэн. 

Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сурч боловсрох эрхийг тэртээ 1940 онд Үндсэн хуульдаа тунхаглаж байсан. 

Бид холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж, сонгуульд нэр дэвшигчид, төрийн захиргааны албан хаагчдад ажиллагсдын 30 хувьд эмэгтэйчүүд байхаар батлуулсан. 

Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой. Бид хүн бүрийн тэгш эрхийг хангахын төлөө зүрх сэтгэлээ нэгтгэх нь зүйтэй. Охид, эмэгтэйчүүдэд илүү сайхан ертөнцийг цогцлоон бий болгох хэрэгтэй.

Охид эмэгтэйчүүдийн амьдралд бодитой үр дүн авчрахын төлөө ажиллах хэрэгтэй хэмээв. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 6 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 8 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 9 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 9 цагийн өмнө
SDY Calling you... 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 9 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22