Норвеги хийн ханшийн хязгаарыг эсэргүүцэв


Байгалийн хийн ханшид дээд хязгаар тогтоох санаачилгыг Норвеги улсын Газрын тос, эрчим хүчний яам эсэргүүцлээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Стайн Гримсруд “Хэрвээ дээд хязгаар тогтоовол Европт тулгамдсан байгалийн хийн хомстолыг улам хурцатгана. Цаашлаад тогтвортой байдалд заналхийлнэ”  гэжээ. 

Еврокомисс байгалийн хийн ханшийг бууруулах зорилгоор дээд хязгаарыг санал болгосон. Норвеги улс ОХУ-ын цэнхэр түлшний нийлүүлэлтийг орлох гол орнуудын нэг.  Тус улсын Засгийн газар хийн олборлолтоо 2021 онтой харьцуулахад нэмэгдүүлэхийн тулд далайн гүн дэх долоон цооногийг ашиглах  зөвшөөрлийг компаниудад олгожээ. Улмаар Евро бүсийн орнуудад 122 тэрбум шоо метр цэнхэр түлш нийлүүлэхээр төлөвлөж байна. 

Варшавт байгалийн хий нийлүүлэх Балтийн хоолойн нээлтийн үеэр Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецки “Энэ төслийг “Умардын урсгал 1” болон “Умардын урсгал 2” хоолойг эсэргүүцэн барьсан” гэдгийг онцолсон.  “Известия” сонинд бичсэнээр Балтийн хоолойгоор 10 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай аж.  “Умардын урсгал 1” болон “Умардын урсгал 2” хоолойн нийт хүчин чадал 110 тэрбум шоо метр байсан юм.

Х.Заяа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 3 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 4 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… Өчигдөр
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … Өчигдөр
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06