​ С.Оюун: Гадаад харилцаандаа улс орноо зөв таниулах нь иргэндээ нэмэртэй хөрөнгө оруулалт болно


Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд салбар хуралдаанаар үргэлжилж байна. Уур амьсгалын өөрчлөлт салбар хуралдааныг  Уур амьсгалын өөрчлөлтийн сангийн Гадаад хэрэг хариуцсан захирал, Гадаад хэргийн сайд асан  С.Оюун даргалан явуулав. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Гадаад хэргийн сайд асан С.Оюунаас тодрууллаа.

 

-Уур амьсгалын өөрчлөлт аль салбар илүү өртөж байна вэ? 

-Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Эдийн засгийн, санхүүгийн тулгамдсан асуудал байгаа. Гэвч  уур амьсгалын өөрчлөлт  нь байгалийн гамшиг, эрсдэл дагуулж магадгүй асуудал юм. Өнөөдөр Монголын уур амьсгалд өөрчлөлт орж, хоёр дахин дулаараад байгаа. Дэлхийн дулаарал хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын салбарт сөргөөр нөлөөлж байна. Пакистан улсад томоохон үер болоход тухайн улсын гуравны нэг нь автлаа. Ингэхээр хөдөө аж ахуй, газар тариаланд нь сөргөөр нөлөөлсөн. Гэтэл газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Дэлхийн хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллагсдын дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд эмэгтэйчүүд илүү өртөж байгаа юм. Эмэгтэйчүүд аливаа томоохон асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, шийдвэрт нь оролцож, хэрэгжүүлэлтэд нь гол үүрэг  гүйцэтгэх хэрэгтэй.


Тийм учраас өнөөдрийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт ач холбогдолтой. Аливаа асуудалд эмэгтэйчүүд ширээнд хамт сууж, хамтран шийдэж, оролцох ёстой. Үүн дотроо уур амьсгалын, хүнсний, тогтвортой байдлын асуудалд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо чухал. Үүнд анхаарлаа төвлөрүүлж байгаа нь чухал байна. Тэр дундаа  энэ асуудлыг Гадаад харилцааны сайдын санаачилгаар, Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улс энэ том хурлыг зохион байгуулж байгаа нь маш сайн. 

-Хэлэлцүүлгийн үеэр эмэгтэйч сайд нар ямар байр суурь илэрхийлж байна вэ? 

-Томоохон шилжилт ирж байна. Энэ нь хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжилж байна. Нүүрс, газрын тосоор бид эрчим хүчээ хангадаг байлаа. Энэ үеийг хүссэн, хүсээгүй хойноо орхиж, шинэ технологи руу шилжихгүй бол дэлхийн дулаарал зогсохгүй. Энэ чиглэлд нэгдэхийн тулд хүрчээ нэгтгэж, эмэгтэйчүүдийн оролцоогоо хангаад явах ёстой. Энэ салбар хуралдаан дээр эмэгтэй бизнесүүдээ яаж дэмжих вэ гэдэг асуудлыг хөндөж байна.

 -Гадаад хэргийн сайд байсан хүний хувьд энэ удаагийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?

 -Монгол Улс олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байр сууриа хүчтэй болгож байгааг харуулж байна. Олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцоно гэдэг нь хөрөнгө оруулалт, худалдаа, харилцаа иргэн болгонд нэмэртэй. Гадаад харилцаандаа улс орноо зөв таниулж, байр сууриа хүчтэй авч явж байгаа нь эцсийн дүндээ иргэнд нэмэртэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа бий болно гэсэн үг. Дэлхийн бодлого ярьж байгаа нь эмэгтэй малчид, үйлдвэрлэл эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд үр дүн нь харагдана. Тиймээс Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Монголдоо санаачлан хийж байгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг маш их талархаж байна. Маш зөв зүйл хийж байна. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 6 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 9 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 9 цагийн өмнө
SDY Calling you... 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 9 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22