Орон нутгийн нислэгийг сэргээж, үнэ тарифыг бууруулах ажил бодитоор хэрэгжиж эхэллээ


Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн орон нутгийн хуваарьт нислэгүүдийг сэргээх, үнэ тарифыг бууруулж, өрсөлдөөнийг бий болгохоор ажиллаж эхэлсэн. Харин өнөөдөр энэ зорилт биелэж 15 жилийн дараа "МИАТ" ТӨХК орон нутгийн нислэгээ сэргээлээ. Эхний нислэг Ховд аймгаас ийнхүү эхэлж байна.


Баруунаас зүүн тийш 2392 км, хойноосоо урагш 1269 км газар нутагтай манай улсад орон нутгийн нислэг чухал. Аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутаг дахь иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх, компаниудын өрсөлдөөн дунд үнэ тариф буурах гээд олон ач холбогдол бий. Тиймээс орон нутгийн найман чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар "МИАТ" ТӨХК нислэг үйлдэж эхэллээ. Тэдгээр чиглэлүүдийн тийзний үнэ өмнөхөөсөө 2 - 2,5 дахин буураад байна.


"МИАТ" ТӨХК нь орон нутгийн нислэгийг хямд үйлдэж эхэлснээр агаарын тээврийн компаниудын өрсөлдөөн дунд иргэдэд сонголт үүснэ. Нөгөө талаас үнэ тариф 2 – 2,5 дахин буурсанаар ААН-үүд зах зээлийн давамгай байдлаараа дамжуулж үнэ өсгөдөг, зохиомол хомстол үүсгэдэг, зөвхөн захиалгат нислэг үйлддэг зэрэг асуудлууд арилна. Мөн ирэх 10-11 дүгээр сард орон нутгийн нислэгийн 75 хүний суудалтай онгоцыг хуурай түрээсийн зарчмаар ажиллуулснаар одоогийн үнэ улам буурах боломж бүрдэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 14 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 16 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 17 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 17 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 18 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21