УИХ-ын дарга Г.Занданшатар: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хүний эрхийн амин чухал хэсэг төдийгүй хүн төрөлхтний дэвшил, эрүүл нийгмийг цогцлоох үйлсэд нэн чухал үүргийг гүйцэтгэдэг


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.06.30) Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар манай улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалтад оролцогчдыг хүлээн авч уулзав.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт нь феминист гадаад бодлого, жендэрийн эрх тэгш байдлыг урагшлуулахад бүс нутаг, олон улсын хэмжээнд томоохон түлхэц, хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь хүний эрхийн амин чухал хэсэг бөгөөд хүн төрөлхтний дэвшил, эрүүл нийгмийг цогцлоох үйлсэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов.


Тэрбээр, Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудалд үндэсний хэмжээнд эн тэргүүний ач холбогдол өгч ирсэн бөгөөд институт, бодлогын хэмжээнд анхаарлаа хандуулж, жендэрийн эрх тэгш байдлыг урагшлуулахад чиглэсэн арга хэмжээгээ нэмэгдүүлж байна. Улсын Их Хурал 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж, улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нөхцөлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон. Гадаад бодлогын хэмжээнд “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллага, НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороонд сонгогдон ажиллах, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэв.


Мөн ардчиллыг хамгаалж, бэхжүүлэхэд жендэрийн тэнцвэртэй төлөөлөл чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд эмэгтэйчүүдийн улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлснээр эмэгтэйчүүдэд илүү ээлтэй нийгмийг бий болгохыг зорьж байна. Иймд улс төрийн шийдвэр гаргах түвшинд эзлэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Урьд нь хамгийн ихдээ 20 хувь хүрдэг байсан сонгуульд нэр дэвшигчдийн эмэгтэйчүүдийн эзлэх хувийг энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 хувь болгох зохицуулалт хийсэн гэдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ удаагийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын олон улсын уулзалт жендэрийн эрх тэгш байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад бодит хувь нэмэр оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлээд оролцогчдод шударга ёс, тэгш байдал, эв санааны нэгдлийн төлөө илүү их хүчин чармайлт гаргаж, амжилтад хүрэхийг хүсэн ерөөв. 


Мөн энэхүү уулзалтад оролцогчид Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 13 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 15 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 17 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 17 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 17 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21