Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 30 дугаар чуулган болж байна


Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар Ванкувер хотноо ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 30 дугаар чуулганд оролцож байна.

Д.Цогтбаатар Парламентын Ассамблейн чуулганы нээлт, Тусгай хороод, Ерөнхий хороодын хуралд оролцохын сацуу Канад Улсын Сенатын танхимын Спикер х.Рэймонд Ганет-тэй ёслолын уулзалт, Канад-Монголын Парламентын бүлгийн гишүүд болох Сенатын Гадаад харилцааны байнгын хорооны дарга, Сенатор Питер Бохэм, Сенатор Юэн Пау Вү нартай албан ёсны уулзалт хийв. Хоёр талын уулзалтаар парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний  айлчлал хэрэгжүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хоёр талын эдийн засаг, соёл, боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх болон хөрөнгө оруулалт, иргэд солилцоог нэмэгдүүлэхэд парламентчид идэвхтэй улс төрийн дэмжлэг харилцан үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

ЕАБХАБ-ын гишүүн 27 улсыг нэгтгэсэн Торгоны зам бүлгийн Мэдээлэл, судалгааны ажлын хэсгийн дарга Д.Цогтбаатар ажлын тайлан болон төлөвлөгөөний талаар илтгэл тавилаа. Бүлгийн хуралд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Роберто Монтелла, мөн Их Британи, Финлянд, Шведээс ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчид нэр дэвшигчид оролцож үг хэлэв. Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейд оролцож буй Канадын төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын Нийтийн танхимын гишүүн Др.Хэди Фрай-тай албан ёсны уулзалт хийнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 12 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 14 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 16 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 16 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 16 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21