УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзав


УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.07.04/ “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр, нийгмийн зүтгэлтэн Доржийн Мөнхөөгийн 80 насны ойг тохиолдуулан түүнд  хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, хөдөөгийн эмчээс ажлын гараагаа эхэлж, салбарын орлогч сайд, хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүртэл ажилласан Таны ажил, хөдөлмөрийн замнал бол Монгол Улсын түүх, хөгжил дэвшилтэй  салшгүй холбоотой билээ.  Хүн амын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох, эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах талаар Таны гаргасан санал санаачилга, хууль тогтоомж эдүгээ хүртэл үнэ цэнэтэй  байна. Мөн МУЗН-ийг тэргүүлэн хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэр, ардчилал, шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан өнөөгийн хөгжилд хүргэсэн хөдөлмөр, зүтгэлийг бид ямагт үнэлж ирсэн. Улмаар “Гал голомт” үндэсний хөдөлгөөнөөрөө  дамжуулан гэр бүл, хүүхэд залуусийг болон нийгмийг соён гэгээрүүлэх үйл хэргээр тань бид үргэлж бахархдаг.  Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Д. Мөнхөө таны 80 насны ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газрын нэрийн өмнөөс эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.

“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, хууль тогтоох дээд байгууллагын удирдлагууд хүндэтгэн хүлээн авч байгаад талархаж байна. Та бүхний хүндэтгэл надад урам зориг өгч, амьдралд тохиох сайхан дурсамжийг үлдээлээ. Монгол Улсын хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хичээн зүтгэж, улам их амжилт гаргахыг хүсч байна гэв. Хүндэтгэл үзүүлэх үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар нар байлцлаа  хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 13 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 15 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 17 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 17 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 17 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21