Зарим байршилд авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаана


Улаанбаатар хот орчимд 7 дугаар сарын 3-5-ны өдрүүд үргэлжлэн орсон борооны улмаас  Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автаж, хоёр далан, гүүр задарсан. Нийслэлийн Онцгой байдлын газар,  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс НЦУГ, Геодези усны барилга байгууламжийн газар, Ус суваг удирдах газар, дүүргүүдийн ЗДТГ, хороо, СӨХ, Тохижилт үйлчилгээний хэлтсийн  нийт 397 ажилтан, алба хаагч, 66 автомашинтайгаар  усыг соруулан шуудуу, далан татан ажиллаж байна. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа билээ. 

Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа.

Тодруулбал:

  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс Нарны замын уулзвар хүртэлх;
  • “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэлх;
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар хүртэлх;
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзварас Нарны замын уулзвар хүртэлх;
  • Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хаах юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 2025/05/09
Ялалтын уухайтай өдрүүд 2025/05/09
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06