Манай эрхлэгч Г.Сонинбаярын “Дэлхийн хэлээр аз жаргал гэж бичье” бүтээл дэд байрт шалгарлаа


Стандарт хэмжил зүйн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн тохиож байна. Ойн хүрээнд   МСНЭ, Шадар сайдын Ажлын албатай хамтран “Стандарт,  хэмжил зүйн талаарх нийтлэл, нэвтрүүлэг”-ийн  уралдааныг сэтгүүлчдийн дунд зарласан юм. Монгол Улсад албан ёсоор мөрдөгдөж буй бүх төрлийн стандартыг иргэд, олон нийтэд мэдээлэх, түгээх, суртчилан таниулах,  үйл ажиллагаандаа стандартыг хэрэгжүүлж эерэг өөрчөлтүүдийг бий болгох зорилготой тус уралдааны дүн энэ сарын 6-нд гарч, шагналын эздийг тодрууллаа.

Аж ахуйн нэгж,  байгууллагуудыг алдаршуулах  зорилготой энэхүү тэмцээнд  30 байгууллагын 150 бүтээлээ ирүүлжээ.  Хэвлэмэл ба цахим нийтлэлийн төрөлд “Өдрийн сонин”-ы сэтгүүлч  П.Хашчулуун “Стандарт амьд явах баталгаа” бүтээлээрээ  тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт “Монголын үнэн” сонины  нэгдүгээр орлогч эрхлэгч Г.Сонинбаярын “Дэлхийн хэлээр аз жаргал гэж бичье” бүтээл шалгарлаа. Тусгай байрт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Мягмаржаргалын “Стандартаа зарах биш таниулан сурталчилъя” бүтээл шалгарсан байна.

Телевизийн нэвтрүүлэг ба видео контетийн төрөлд МҮОНРТ-ийн сэтгүүлч  Х.Досан, найруулагч Д.Ганчимэг нарын “Хүнсний бүтээгдэхүүний  шошгоны стандарт”,  “ЕБС-ийн орчны аюулгүй байдал”, “Барилгын стандарт норм, орчны аюулгүй байдал”  цуврал бүтээл тэргүүн  байрт оржээ.  Polit.mn сайтын сэтгүүлч Д.Дарамбазар “Хогоо ангилж мөнгөө хэмнэе”  асуудал дэвшүүлсэн бүтээлээрээ дэд байр эзэлсэн бол  NTV телевизийн сэтгүүлч  Б.Батцэцэг “Тэгээс тэг” нэвтрүүлгээрээ тусгай байрт оржээ.

Радиогийн  төрөлд  “Дэлхийн монголчуудын MGL" радиогийн  сэтгүүлч, редактор Г.Ариунчулууны “Амьдрал юун дээр оршдог вэ? Алтан стандарт дээр шүү дээ” бүтээл дэд байрт , тус радиогийн сэтгүүлч Л. Батцэцэг “Үдийн цайны стандарт” бүтээл гуравдугаар байрт шалгарсан байна.

Түүнчлэн тус уралдааны тусгай байрт Erennews.mn сайтын сэтгүүлч Н.Элбэгжаргалын “Сурагчдын дотуур байрны бясаа зуун дамнан амьдарсаар байна”. Uzig.info сайтын сэтгүүлч С.Ичинхорлоогийн “Хүүхдийн ирээдүйг түгжсэн Монгол маягийн стандарт Үндсэн хуулийн дархлаатай хохирогч”, Newslife.mn сайтын сэтгүүлч Н.Уранзаяагийн “Стандартыг хамгаалагчид байгаарай” ,  Улс төрч.мн  сайтын редактор З.Батхуягийн  “Стандарт бус явган хүний зам дээр 70 настай эмээ бэртчихлээ. Одоо стандарт тогтооё. Хамтдаа”. “Эрдэнэт"-ийн үйлдвэрийн ХМОНХ-ийн сэтгүүлч М.Балжиннямын  “Хүнээ бодох нь буюу хүний нөөцийн стандарт хэрэгжүүлэхийн учир” бүтээлүүд тус тус шалгарсан байна.

А.Даваадулам


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 2025/05/09
Ялалтын уухайтай өдрүүд 2025/05/09
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06